Д.Гантулга бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт гаргах болсон талаараа танилцуулжээ

УИХ-ын 2018 оны хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийсний дараа МАН-ын бүлэг хуралдлаа.  Тус хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт гаргах болсон талаараа танилцуулсан байна. Тэрбээр 'Би өөрийн хүсэлтээр түдгэлзэх санал гаргаж, шүүхээр үнэн зөвөө тогтоолгохоор шийдлээ. Бүлгийн гишүүд маань миний саналыг дэмжиж өгөөрэй' гэжээ. 

УИХ-ын гишүүн өөрөө хүсэлтээ гаргаж байгаа учраас хэрэг шийдэх хугацаа хүртэл түдгэлзүүлэх нь зүйтэй гэж бүлгийн гишүүдийн олонх үзсэн байна. УИХ-ын гишүүн Д.Гантулга энэ талаараа удахгүй мэдээлэл хийх аж.

сэтгэгдэл үлдээх