Ж.МӨНХБАТЫН АШИГ СОНИРХОЛ ИРГЭДИЙНХЭЭ ХОЛБОО ХАРИЛЦААНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ГАРГУУНД НЬ ГАРГАВ

Арван жилийн өмнөөс Шүүхийг шүүж эхэлсэн үйл явц, өнөөдрөөс үр дүнгээ өгч эхэлж байна уу даа гэсэн бодол төрөх. Хоёр хоногийн өмнө Хууль зүйн ухааны доктор, профессор Н.Баатаржав,  хуульч, эрх зүйч Э.Энхтүвшин, Сэтгүүлч Б.Наранбаатар,  Иргэдийн Шударга Шүүх ТББ-ын УЗ-ийн дарга хуульч, судлаач Х.Бат-Ялалт, “Иргэдийн Шударга Шүүх” ТББ-ын УЗ-ийн гишүүн, инженер Б.Амарсайхан нарын хүмүүс мэдээллийн аюулгүй байдал алдагдсан, Хаан банк шүүгчдэд хөнгөлттэй зээл олгох замаар шүүгчдийн хараат бус байдалд халдаж байгаа тухай, Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн өөрийн гарын үсгээр татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгайлсан, ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу эрх олгох үйл явцыг зохион байгуулсан байж болзошгүй тухай ноцтой баримтуудыг дэлгэсэн билээ.

Иргэдийн Шударга Шүүх ТББ-ын УЗ-ын дарга Х.Бат-Ялалтад хаяглагдан ирсэн доорх захидалд ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат болон шүүгч Л.Батбаатар нар Японы 98 хувийн хөрөнгө оруулалттай Мобиком-д хэрхэн үйлчилсэн баримтыг Мандтугай.мн вэб сайт БАРИМТАТ МЭДЭЭ булангаараа та бүхэнд хүргэж байна.

Ямартай ч гүйцэтгэх засаглал хүсвэл нэг өдрийн дотор хэдэн ч шийдвэрийг зэрэг гаргуулж чаддаг бөгөөд хувь хүний болон аж ахуйн нэгж, байгууллагын нууцыг уландаа гишгэж, хууль зөрчсөн үйлдэл гаргасан байж болзошгүй байгаа юм. Мэдээлэл хийсэн эрхмүүдийн хувьд эдгээр асуудлыг анхааралдаа авч, зохих арга хэмжээ авч, шалгахыг шаардлсан бичгийг өчигдөр Үндэсний АЮулгүй байдлын зөвлөл болон АТГ, УИХ-ын ёс зүйн хороо, Монголын Харилцаа холбоо зохицуулах хороо гэх газруудад хүргүүлсэн байгаа юм.

Эндээс хамгийн ноцтой нь гэвэл Мобикомын асуудал бөгөөд мэдээллийн аюулгүй байдал гэх зүйл алдагдсан бөгөөд захидал харилцааг нь гадны тодруулбал японы компани дуртай үедаа авч үзэж байх нөхцөл нь бүрдсэн байгаа тухай дурьдсан байдаг. Энэ талаар хуульч судлаач Х.Бат-Ялалт хэвлэлийн хурлын үеэрээ ийнхүү ярьсан байдаг.

 

Ямартай ч Мобикомын хэрэглэгчдийн хувьд аюултай нөхцөлд байдалд байгаа гэдгийг эндээс ойлгож болно. Гэхдээ төрийн сайд хүн яагаад уг асуудалд оролцож, ийм их санаа тавив гэдэг хачирхалтай.

Хэвлэлийн хурал хийж, ноцтой баримт дэлгэсэн эрхмүүдийн хувьд өчигдөр Монголын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд дараах бичгийг илгээсэн байна.

Тодруулбал “Мэдээллийн эрин зуунд мэдээлэлийн үнэ цэнэ хэмжээлшгүй их, мэдээлэл атгаж байгаа тал хүчтэй, мэдээллээр маш их хохирол учруулж, маш их ашиг олж болох онцгой бүтээгдэхүүн, Үндэсний аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдалтай шууд холбоотой гэж үзэж байгаа мэдээллээ та бүхэнд хүргэж байгаа нь зохих түвшинд дүгнэлт хийж зөв зохистой бодлого шийдвэр гаргана гэж итгэж байгаа оршино.

Хамаарах бичиг баримтуудыг хавсаргасан ба асуудлыг товч тоймловол:

Интернет урсгалын үйлчилгээ нь бөөний худалдаа, жижиглэнгийн худалдаа, транзит нэвтрүүлэх үйлчилгээ гэж ангилагддаг ба монополийг дэмжихгүй, шударга өрсөлдөөн байлгах үүднээс дээрхи гурван төрлийг нэг байгууллагад хариуцуулдаггүй зарчим байдаг ч манайд хэд хэдэн компанид уг эрхүүдийг олгосон байдгийг залруулж Холбоо харилцааны зохицуулах газраас 2017-02-24-ний өдөр Мобиком-ын охин компани болох Мобинетворкс ХХК-иас интернетийн транзит урсгалын үйлчилгээ үзүүлэх эрхийг цуцалсан байсныг 2017 оны 4-р сарын 14-ний өдөр ЗГ-ын ХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын оролцоо нөлөөтэйгээр Холбоо харилцааны газар, Захиргааны хэргийн шүүх сэргээсэн явдал болжээ.

Мобиком компанийн 98,85%-ийг Голланд улсад бүртгэлтэй Японы компаниуд эзэмшдэг нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж байгаа эсэхийг тогтоож зохих шийдвэр гаргахыг хүчье.

Жич: Ж.Мөнхбат-ын шийдвэр үйлдэл нь ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаар шалган тогтоож өгөх хүсэлтийг АТГ-т тусад нь гаргах болно” хэмээжээ.

Харин УИХ-ын ёс зүйн хороонд ” УИХ-ын гишүүн, Засгийн газрын ХЭГ-ын дарга, сайд асан Ж.Мөнхбат нь 2014 оны 4-р сарын 14-ний өдөр “зөвлөмж” гарган Харилцаа холбооны зохицуулах газар, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг өөрчлүүлж Мобинетворкс ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сэргээсэн нь хувийн ашиг сонирхол байсан эсэх, шүүхийн болон бие даасан агентлагийн шийдвэр гаргах эрхэд нөлөөлсөн эсэх, эрхэлж байгаа ажил, албан тушаалаа ашигласан эсэх, УИХ-ын ёс зүйд нийцэж байгаа эсэхийг зохих журмын дагуу тогтоож олон нийтэд мэдээлэхийг хүсье” гэсэн байна. УИХ-ын гишүүдийн хувьд бүгд Мобикомын хэрэглэгчид. Тэдний хувьд ч харилцаа холбоо нь найдвартай эсэх нь эргэлзээтэй бөгөөд харилцаа холбоогоор нь дамжигдаж байгаа бүхий л мэдээлэл гадны компаньд хянагдаж байгаа гэхээр эмэгнэлтэй ч юм шиг.

Ямартай ч энэ асуудалд УИХ болон холбогдох хууль хяналтын байгууллага нүдэн балай, чих нь дүлий өнгөрөхгүй байх гэдэгт найдаж байна.

Н.Цэндбат

сэтгэгдэл үлдээх