Нийслэлийн хүүхдийн элчүүд уулзлаа

2017 оноос нийслэлийн хэмжээнд Хүүхдийн 9 элч сонгогдон ажиллаж байгаа бөгөөд 2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлох, аргазүй авах, сайн туршлага солилцох зорилготой уулзалтыг өчигдөр зохион байгууллаа.

Уулзалтаар Хүүхдийн элчийн олон улсын туршлага, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны чиглэл, хүүхдийн хөгжил хамгааллын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм.

Энэ удаагийн уулзалтад Японы хүүхдийг ивээх сан, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагууд мэдээлэл өгч хамтран ажиллаа.

Нийслэлийн 9 дүүрэгт ажиллаж буй хүүхдийн элчүүд

  1. Хан-Уул дүүрэг Баатаржавын Халиун Дуучин
  2. Багануур дүүрэг Тэрбишийн Отгонболд Багануур дүүргийн засаг даргын орлогч
  3. Налайх дүүрэг Хүрэлчулуун АНХБАЯР Дүүргийн нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч
  4. Бямбасүрэн ТЭЛМҮҮН Оюутан
  5. Сүхбаатар дүүрэг Базаржавын Навчаа Хувийн студи /найруулагч, жүжигчин/
  6. Баянгол дүүрэг Төмөрхуягийн Энхтайван Баянгол дүүргийн ИТХ-ын ажлын албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга
  7. Сонгинохайран дүүрэг Жигжидсүрэн Сандагсүрэн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга
  8. Баянзүрх дүүрэг Дамдинсүрэн Нацагдорж Оточ манрамба ДС-н захирал, Маналын хүүхдүүд ТББ-н тэргүүн
  9. Чингэлтэй дүүрэг Сүхбаатар Сарангэрэл Сити дээд сургуулийн тайзны ярианы багш

Сургалтын дундуур нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага 2018 онд 5 зорилтын хүрээнд 13 үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар болсон бөгөөд хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталлаа гэж нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

сэтгэгдэл үлдээх