ЯЛСАН НАМЫН ХУРГАН ДАРГА НАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ СОНГОХ ШАХАВ

УИХ-аас үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлсэн гэж болно Зургаан сэдвийн хүрээнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулсан санал асуулгын дүнг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд нэгтгэж зөвлөмжөө боловсруулан Байнгын хороонд өргөн барьсан. Энэ зургаа дотор нэг аймшигтай санал явсан. Тэр бол Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын өргөтгөсөн хуралдаанаар 6 жилд нэг удаа сонгоно гэсэн заалт. Ялсан намын УИХ-ын гишүүд дээр аймаг орон нутгийн удирдлагууд нь нэмэгдэж хуралдсанаар Монгол улсын Ерөнхийлөгчийг 6 жилээр томилох тийм заалт байсан. Манайх шиг савласан сонголт хийдэг ард түмэнтэй улс оронд энэ асуудал нь ялсан намын хурган дарга нарт Төрийн тэргүүнийг сонгох эрх өгнө гэсэн үг. Мэдээж цөөхөн  хүний дундаас сонгогдсон Ерөнхийлөгч хэн нэгний барьцаанд орж, ард түмний нийтлэг эрх ашиг, эв нэгдлийг хангаж чадахгүйд хүрнэ. Үүнийг ард иргэд соргогоор харжээ.Энэ асуудал иргэдийн 59,1 хувь дэмжээгүйгээс уналаа. Харин хоёр танхимтай парламент байгуулж, том дарга нар социализмын үед хүргэн хүүхнүүдээ МҮЭ, МХЗЭ-ээр алба хашдаг байсан шиг  хоёр гал тогоотой хоолон гэр шиг зүйл байгуулах санал оруулсан. Энэ ч бас явсангүй.Иргэдийн 61 хувь нь татгалзсан хариулт өгчээ. Ард иргэдийг АН, МАН-ын нөхдүүд л харанхуй бүдүүлэг хэвээр нь байлгаж байна гээд байгаагаас биш ард түмэн ухаантай хэвээр байгааг энэ судалгаа харууллаа. Даанч тэднээс асуухгүй баяр ёслол далимдуулж булхай луйвраа хийчихээд байх болсон нь тоогүй. 

сэтгэгдэл үлдээх