Нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудыг наймдугаар сард бүртгэнэ

Нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудыг наймдугаар сард бүртгэнэ

Ирэх хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудыг ирэх наймдугаар сард бүртгэхээр болжээ.

Тодруулбал, энэ жил нэгдүгээр ангид 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс 2012 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал хугацаанд төрсөн бүх хүүхдийг бүртгэх юм байна. 

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, энэ жил шинээр ашиглалтад орсон барилга, орон сууцнаас хамаарч хамран сургах тойргийн хуваарьт өөрчлөлт орохоор байгаа бөгөөд хамран сургах тойргийн мэдээлэл 5 дугаар сарын 15-аас зарлагдах аж.

Т.Гэрэл

сэтгэгдэл үлдээх