МАРГААШ МОГОЙ ЦАГТ МАН, МОРИН ЦАГТ МАХН, АН ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧДИЙН БАРИМТ БИЧГЭЭ СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНД ИРҮҮЛНЭ.

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийн бүртгэл маргааш өндөрлөнө. МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-аас тус намын дарга Н.Энхбаяр нарын нэрийг тодруулаад буй. Тэдгээр нэр дэвшигчид өнгөрсөн амралтын өдрүүдэд эрүүл мэндийн 30-аад үзлэг шинжилгээнд хамарсан. Тэгвэл нэр дэвшигчид маргааш СЕХ-д бүртгүүлэхээр болжээ. Тодруулбал өглөөний 9.50 цагт МАН, 11.40 цагт МАХН, 12.30 цагт АН тус тус Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн баримт бичгээ Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлэхээр болсон байна. Хуулиараа улс төрийн намууд энэ сарын 11-ний дотор нэр дэвшигчээ бүртгүүлсэн байх юм.

Эх сурвалж: 24tsag.mn

сэтгэгдэл үлдээх