ИРЭХ БЯМБА ГАРАГТ БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА

/“ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн их цэвэрлэгээг  дөрөвдүгээр сарын 14 буюу  ирэх бямба гарагт зохион байгуулах юм байна.  

Цэвэрлэгээг нэгэн зэрэг нийслэл даяар 11.00 цагт эхлүүлэх бөгөөд иргэд, ААН, байгууллагууд 90 минутын турш орчныхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана,  цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, гадна талбайгаа чийгшүүлэхийг уриалж байна.

Их цэвэрлэгээний 90 минут 11:00 цагаас тоолж эхлэх ба энэ хугацаанд ААН, байгууллагуудыг үйл ажиллагаагаа түр зогсоож, хотоо цэвэрлэх ажилд нэгдэх аж.

Мөн энэхүү 90 минутын хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг их гэрлээ асааж, 11.00 цагт дуут дохиогоо 3 удаа өгч их цэвэрлэгээнд нэгдэх юм байна.

сэтгэгдэл үлдээх