ОХУ-Д СУРАЛЦАХ ОЮУТНЫГ БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

ОХУ-Д СУРАЛЦАХ ОЮУТНЫГ БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын захиалгаар ОХУ-ын ДХЯ-ны харьяа их, дээд сургуульд 2018-2019 оны хичээлийн жилийн бакалаврын ангид суралцахаар сонгон шалгаруулалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ.

Сонгон шалгаруулалтад хамрагдах иргэн нь ерөнхий боловсролын сургуулийг А, В үнэлгээтэй суралцаж төгссөн эсвэл магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 1-2 дугаар дамжааны 3.4-өөс дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутан байж болох юм. Мөн орос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй, гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, энэ сарын нэгний байдлаар 17 нас хүрсэн байх шаардлагыг хангасан байх юм.
 
Бүртгэлийг энэ сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ШШГЕГ-т явуулах аж.

сэтгэгдэл үлдээх