МОРИН ХУУРЫН ЧУУЛГЫН ШИЛМЭЛ БҮТЭЭЛИЙГ ҮЗЭГЧДИЙН ХҮРТЭЭЛ БОЛГОНО

Морин хуурын чуулгын уран бүтээлчид “Novel Melody” тоглолтоо тав дахь жилдээ үзэгчиддээ өргөн барихаар боллоо.

Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг харуулсан хөгжим, дуугаралт, өнгө аяс, агуулга гээд бүгд шинэлэг байдгаараа өвөрмөц тоглолт болдог. Энэ удаагийн тоглолтод өнгөрсөн дөрвөн жилийн тоглолтоос үзэгчдийн сэтгэлд хүрсэн шилмэл бүтээлүүдээс түүвэрлэн хүргэх юм.

Энэ удаагийн тоглолтыг Морин хуурын чуулгын залуу удирдаач Н.Жигжиддорж удирдан явуулах бөгөөд хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” танго сьюитийг анх удаа Морин хуурын чуулгад тоглож үзэгчдийн хүртээл болгох юм.

Тоглолт энэ сарын 16-нд Улсын Филармонийн концертын танхимд болно.


Ж.Болор

сэтгэгдэл үлдээх