ХЯТАД УЛС ВАНУАТУ УЛСАД ТЭНГИСИЙН ЦЭРГИЙН БААЗ БАЙГУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

СИДНЕЙ. /ТАСС/. Хятад улс Номхон далайн өмнөд хэсэгт орших арлын улс болох Вануату-д  тэнгисийн цэргийн бааз байгуулахаар төлөвлөж байна гэж “The Sydney Morning Herald “ сонин мэдээлэв.
 
Тус сонины мэдээлснээр, Хятад улс Номхон далайн өмнөд хэсэгт байнгын цэргийн бааз байлгах боломжийн талаар Вануату улстай хэлэлцсэн аж.
 
Хятадын эрх баригчид Вануату улсын Засгийн газарт албан ёсны санал тавиагүй хэдий ч байнгын цэргийн бааз байгуулах нь тэдний төлөвлөгөөний хэрэгжилт байж магадгүй гэж Австралийн тагнуулын байгууллагуудын өндөр албан тушаалын эх сурвалжууд үзэж байна.
 
“Тус цэргийн бааз нь Австралийн эргээс 2 мянган км зайд байрлана. Хятад улс тус газар цэргийн баазаа байгуулснаар Номхон далайн бүс нутагт цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлэх бөгөөд тогтсон стратегийн тэнцвэртэй байдлыг өөрчлөх нь АНУ Хятад улстай сөргөлдөх эрсдэлийг нэмэгдүүлнэ” гэж тус сонинд тэмдэглэжээ.
 

сэтгэгдэл үлдээх