УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ УДИРДАХ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЖЭЭ

НАЙРОБИ. (СИНЬХУА). “Африкийн орнууд уур амьсгалын өөрчлөлтийг удирдах технологийг нэвтрүүлэхийг эрмэлзэж эхэлж байна” гэж НҮБ-ын дэргэдэх Уур амьсгалын технологийн төв болон сүлжээний захирал Жукка Юосукайнен уур амьсгалыг удирдах технологийн асуудлаархи Африкийн чуулга уулзалт дээр даваа гарагт мэдэгдсэн байна.

“2016 онд Францад уур амьсгалын асуудлаархи Парисын хэлэлцээрийг байгуулснаас хойш  Африкийн орнуудын засгийн газрууд нийт тивийн хэмжээнд сөргөөр нөлөөлж буй уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хүндрэлүүдийг шийдвэрлэх технологийн дэмжлэг авахыг хүсэх болсон юм” гэж НҮБ-ын төлөөлөгч тэмдэглэжээ.

Түүний хэлснээр, “Ихэнх улс уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг мэдэрснийхээ дараа л уг нөлөөг бууруулах технологийн аргачлалаа боловсруулж эхэлдэг. Африкийн эрдэмтэд ган гачиг, үер усны аюулын талаар эрт анхааруулах систем боловсруулсан нь тус бүс нутгийн хүн амд ихээхэн ач тусаа өгч байгаа” юм байна.

Лу.Батбаяр

сэтгэгдэл үлдээх