Н.ЭНХБАЯРЫГ ОДОО НЭР ДЭВШҮҮЛЬЕ, ТЭГЭХГҮЙ БОЛ ТЭР АЙЖ БАЙНА ГЭСЭЭР БАЙХ БОЛНО

Хэрэг үйлдсэнийхээ ялыг эдлэхээрээ хэлмэгдсэн гэх, нэр дэвшүүлэхгүй байгаа нь надаас айж байгаахэрэг, ард түмэн маань намайг л сонгох гээд байна гэх. Энэ үг бол Н.Энхбаяр гуайн сүүлчийн нөхөд шиг болсон үг нь юм. Түүний дэргэд одоо З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, Ц.Шаравдорж, Э.Эрдэнэжамъян нарын маш цөөхөн хүн үлдсэн. Харин намаас нь нэр дэвшиж УИХ-д сонгогдсон О.Баасанхүү их өөр болжээ. Арай л төрийн хүний байр суурь сууж байгаа юм болов уу даа. Хэн нэгний гарын доор гүйж явдаг зан нь нэгэнт арилж. МАН, АН-ынхан ч гэсэн өрсөлдөгчтэй байхын тулд Н.Энхбаярыг дэмжих хэрэгтэй байна. Ялтай хугацаа нь дуусаагүй гэдэг хууль хяналтын байгууллага, тэр тусмаа АТГ-ын тодорхойлолт нь Н.Энхбаярыг ардын баатар болгон харуулж байна. Түүнийг энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх зайлшгүй шаардлага байна. Яг О.Цолмон хатагтай УИХ-д нэр дэвшээд яадаг шиг түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлээд л хэр хэмжээг нь мэдүүлчих хэрэгтэй байна. Тэхгүй бол "Надаас айгаад байна" гэсэн нэг юм мань хашрын цээжинд байнга асаастай явна бус уу.

сэтгэгдэл үлдээх