360 МАЛЧИН ӨРХӨД ТЭЖЭЭЛ ХАНДИВЛАВ

Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Банзрагч Эрдэнэбүрэн суманд ажиллаж тойргийнхоо 360 малчин өрх тус бүрд нэг уут хорголжин тэжээл хандивласан байна.
Хавсарга ихтэй хаврын өдрүүдэд хөдөөгийн малчдад өвс тэжээлийн хэрэгцээ шаардлага их байгаа энэ цаг үед нүдээ олсон ажил боллоо хэмээн малчид талархан хүлээн авч байв. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум нь мал аж ахуйн 4 багтай. Тус суманд 212300 толгой мал өвөлжсөнөөс энэ өвөл, хаврын цаг агаарын хүндрэл бэрхшээлийн улмаас өнөөдрийн байдлаар 15000 гаруй мал хорогдсон байна. 
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Банзрагч сонгогдсоноосоо хойш тойрогтоо хэд хэдэн удаа ажиллаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа иргэд, сонгогчиддоо тайлагнажээ.

А.Бямбасүрэн

сэтгэгдэл үлдээх