"МОДТЫН ӨРГӨН ШАНААНЫ- ИХ" ГЭДЭГ ГАЗАРТ 2 ГА ТАЛБАЙ ТҮЙМЭРТ ШАТЖЭЭ

Хөвсгөл аймгийн нийт нутгаар хуурайшилт ихтэй байгаа учраас өнгөрсөн 7 хоногт 3 удаа ой хээрийн түймэр гарсан байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус аймгийн Чандмань-Өндөр сумын Улаан-Асга багийн “Модтын өргөн шанааны-Их” гэдэг газар сумын төвөөс хойд зүгт 60 кмт ойн түймэр гарч орон нутгийн 36 иргэн, 2 автомашинтай ажиллаж цурманд оруулсан байна.  
Түймрийн улмаас хоёр га талбай шатсан гэсэн мэдээллийг сумын Засаг дарга Х.Энхтүвшин өглөө. Салхи шуурга ихтэй байгаа учраас хуурайшилт ихтэй байгаа энэ үед болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулсаар байна. Өнгөрсөн 7 хоногт ой хээрийн түймэр гарсан Түнэл сумын Бийж баг, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр сумын хилийн зааг Халхан гол, Чандмань-Өндөр сумын "Модтын өргөн шанааны-Их" зэрэг газруудад орон нутгийн иргэд ээлжээр манаа хийж дахин түймэр дэгдэхээс сэргийлж байгаа ажээ.

Б.Гантуяа

сэтгэгдэл үлдээх