“ЭРДЭНЭТ-ШУТП”-ИЙН ҮЙЛДВЭРЛЭСЭН ЭЛЕКТРОДЫГ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХК АШИГЛАНА

“ЭРДЭНЭТ-ШУТП”-ИЙН ҮЙЛДВЭРЛЭСЭН ЭЛЕКТРОДЫГ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХК АШИГЛАНА

Өнгөрсөн оны 10 дугаар сард нээлтээ хийж байсан “Эрдэнэт-ШУТП” ОНӨҮГ–ын дэргэдэх “Гагнуурын электрод”-ын үйлдвэрийн үйл ажиллагаа эрчимжиж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д гангийн электрод нийлүүлэхээр болжээ.
Эднийх ирэх зургаадугаар сард 45 тонн электродыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК–д нийлүүлэх гэнэ. Тус үйлдвэрийн гангийн электродын жилийн хэрэгцээ дунджаар 45 тонн бөгөөд үүнийгээ 100 хувь импортоор авдаг байжээ. Харин өнгөт металлын электродын хэрэглээ жилийнх  нь 35-40 тонн байдаг гэнэ. “Эрдэнэт-ШУТП” зөвхөн гангийн электрод нийлүүлнэ.
Мөн тус парк ирэх баасан гаригт “Оюу толгой” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ танилцуулна.
Дашрамд дурдахад, тус паркийн дэргэд “Бизнес хөгжлийн төв”-ийг ажиллуулж “Гарааны бизнес хөгжүүлэх журам” боловсруулж жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, инноваци дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд анхаарч ажиллана  гэж “Эрдэнэт-ШУТП” ОНӨҮГ –ын захирал Г.Энхбаяр хэллээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

сэтгэгдэл үлдээх