ӨМӨЗО-НЫ УЛААН ХОТЫН БАГШ НАР ОРХОН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн Улаан хотын дөрвөн багш, таван сурагч Орхон аймгийн “Дэгдээхий”, XXII цэцэрлэг, “Цайхун-Гэгээ” сургуульд ажиллаж байна. Үүнийг аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Багш” дэд хөтөлбөрийн хүрээнд  зохион байгуулжээ.
Улаан хотын ахлах II сургуулийн захирал  н.Төмөрбагана хэлэхдээ, “Манайх сурлагын амжилтаараа Өвөр Монголдоо тэргүүлдэг. Нийт 1600 гаруй сурагч 200 орчим багш, ажилтантай. Бид Орхон аймгийн сургууль, цэцэрлэгээс олон зүйл сурна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
“Багш” дэд хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд Орхон аймгаас зургаан багш Улаан хотод ажиллаж байжээ. Орхон аймгийн ЗДТГ багш, мэргэжилтэнүүдээ чадавхижуулах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх, эрүүл мэндийг нь анхаарах зорилгоор “Багш” дэд хөтөлбөр хэрэгжүүлж 2017 онд 40-өөс дээш насны 1469 багшийг эмчийн үзлэгт бүрэн хамруулж ерөнхий боловсролын гурван сургуулийн бага ангид байгалийн ухааны “AR” кабинетийг байгуулж өгчээ. Үүнийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэсэн байна.

сэтгэгдэл үлдээх