ХИЛИЙН БООМТЫН ШАЛГАНЫГ ЧАНГАТГАХ БОЛСОН ШАЛТГААН

Монгол улсын нэр бүхий иргэд улсын хилээр хууль бусаар нэвтрэхээр үгсэн тохиролцож, БНХАУ-ын Эрээн хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх тээврийн хэрэгсэлд нуугдан оржээ. Үүнтэй холбогдуулан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 190 дүгээр зүйлд заасны дагуу Дорноговь аймаг дахь Замын-үүд дэх сум дундын прокурорын газраас гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг арилгуулах, автозамын шалган нэвтрүүлэх боомтын зорчигч, ачаа тээврийн орох гарах хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгах талаар Хил Хамгаалах Ерөнхий газрын 0108 дугаар ангид прокурорын мэдэгдэл хүргүүлсэн байна.

 Т.Содном

сэтгэгдэл үлдээх