Хакухо Даваажаргал: Аавын хэлсэн энэ үг л санаа сэтгэлээс гардаггүй юм

Мэргэжлийн сумо бөхөд хамгийн олон удаа давсан сумоч болоод амжсан Их Аварга Хакухо Даваажаргал аавыгаа эцсийн замд нь үдэхээр эх орондоо ирээд буй билээ. Хэдхэн хоногийн өмнө өвчний улмаас харамсалтайгаар таалал төгссөн Дархан Аварга Ж.Мөнхбат агсны хүү тэрээр аавынхаа хэлсэн нэгэн үгийг сэтгэл зүрхэндээ үргэлжид санаж явдаг ажээ. Барилдахдаа дээд цолтой бөхчүүдээс илүү доод зиндааны бөхчүүдтэй барилдахдаа өвдөг шороодоод байсан түүнд аав нь нэгэн зүйл хэлсэн бөгөөд энэ тухай Хакухо Даваажаргал "Аав надад нэг мундаг үг хэлсэн юм. Барилдаан болгонд, 15 өдөр үзүүр, түрүүнд үлдэж байна гэж барилдах ёстой. Анх би дээшээ цолтой бөхчүүдтэй сайн барилдаад доод бөхчүүдэд унаад байх магадлалтай байгаад байдаг байсан юм, за хаячих байх гээд тэгээд уначхаад байдаг байсан юм. Тэгээд л аав надад энэ үгийг хэлж байсан юм. Энэ үг л санаа сэтгэлээс ер гардаггүй юм даа" хэмээжээ. Эхнэр хүүхэд болон хадам аав, ээжийн хамтаар эх орондоо ирээд буй тэрээр маргааш буюу Баасан гарагт Монгол түмний бахархал болсон хайрт аавыгаа эцсийн замд нь үдэх ажээ. 

хакухо Даваажаргал зурган илэрцүүд

Б.Болор Эх сурвалж : Factnews.mn

сэтгэгдэл үлдээх

Зочин

  • [192.168.1.1]
  • 5 Сар

Зочин

  • [192.168.1.1]
  • 5 Сар

халхын их аврага маань юм шүү бурханы орондоо тайван нойрсоорой