Кисэносато дампуурч буй сумо бөхийн сүүлчийн зул уу?

Японы сумо бөхийн олон арван башег манай сумочид авч, тухайн орны ард иргэд жаахан бухимдалтай байсан нь нууц биш. Гэхдээ япончууд шударга ёсыг эрхэмлэдэг, ёс зүйтэй, зарчимч үндэстэн. Хэдийгээр бөхчүүд нь Үндэсний спортоо өөр орны бөхчүүдэд хүлээлгээд өгчихсөн юм шиг хайнга, амжилт муутай оролцож байсан ч сумо сонирхогчид хамгийн гол нь шударга өрсөлдөөнийг л эрхэмлэж ирсэн. Өнгөрсөн хоёр баше япончуудын магнайг тэгтлээ тэнийлгэсэн үү? Үгүй аж. Кисэносатогийн амжилтанд Японы сумо сонирхогчид ихэд эргэлзэж байгаа юм. Монголын сумочид гартаа бэртэл авсан түүнд хүчрэхгүй ар араасаа ойчсон нь тэднийг баярлуулах бус харин эргэлзүүлэхэд хүргэжээ. Сумо бөх дампуурахдаа тулаагүй, хамгийн гол нь сумо бөхийг шударга өрсөлдөөн л аварна гэж тэд үздэг бололтой. Тэхээр сумо бөхийн нэр хүндийг өргөх гэж Кисэносатод өвдөг шороодсон манай сумочид илүү зүйлд санаа зовсон байж мэдэх нь ээ.

сэтгэгдэл үлдээх