Сэтгүүлчдэд хэн ч гомдож болно

Өчигдөрхөн хуульч мэргэжилтэй эрхэм нийгмийн сүлжээнд “Хуульчдын ёс зүйн зөвлөл гэсэн ТББ байгуулаад дургүй нэгэндээ дүгнэлт гаргаад, шүүгээд байж болох нь ээ?” гэж бичжээ. Өөрийн зохицуулалтын тогтолцооны талаар ямар ч ойлголт,мэдээлэлгүй яваа хүний үг. Мэдээллийн замбараагүй дарангуйлал дунд энэ мэтээр бид төөрчихөж. 

Мэдээлэлтэй хүн баялгийг бий болгож сайн сайхан амьдардаг гэдэг. Учир нь бодит байдалд аль болох ойр мэдээллээс  хүмүүс өдөр тутмын амьдралдаа зөв шийдвэр гаргадаг байна. Тийм учраас үнэн зөв мэдээлэл авах иргэний эрх нь ардчилсан нийгмийн тулгуур зарчмын нэгхэмээдэг. Иргэдийнхэээнэ эрхийг хангахын тулд мэргэжлийн сэтгүүлчидмэдээллийг нягт нямбай шалгаж, баталгаажуулсны дараа нийтэд түгээдэг л дээ.

Хэвлэл мэдээллийнхэн мэдээллийг ийнхүү нягтлах, баталгаажуулах, нотлох, боловсруулах, түгээхдээхүний эрхийн наад захын хэм хэмжээ, хүнлэг ёсонд тулгуурлантодорхойлсон мэргэжлийн ёс зүйн зарчмыг иргэдийн оролцоотойгоор сахин мөрдүүлэх механизмыг ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ӨӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ гэнэ. Өөрийн зохицуулалт байхгүй бол дөрөвдэх засаглал гэж үгүй.

Учир нь сэтгүүлчид парламент, Засгийн газар, шүүх засаглалыг хянах үүргээ гүйцэтгэхийн тулд хэвлэл мэдээлэл тэднээс хараат бусаар оршин тогтнох ёстой. Хэрвээ хэвлэлийн ёс зүйн зохицуулагчаар дээрх гурван засаглал ажиллаж байвал сэтгүүл зүй хараат бус, бие даасан засаглалын мөн чанараа гээх юм.

Тэгвэл хэвлэл мэдээллийн салбарт мэргэжлийн ёс зүйн хил хязгаарыг хэн тогтоох вэ?

Түүхээс харахад бүр 1916 онд Швед улсад хэвлэл мэдээллийнхэн сайн дураараа нэгдэж дундын, бие даасан өөрийн зохицуулалтын байгууллага буюу ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ-ийг анх байгуулсан байдаг. 

Тэр үеэс салбарын болон олон нийтийн эрх ашгийг тэнцвэртэй хангах үүргийгбусад орны сэтгүүл зүйн салбарынхан өөртөө хүлээсээр иржээ.

Тэгвэл яг 99 жилийн дараа Монголд Хэвлэл мэдээллийн ийм зөвлөлийг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхан байгуулж чадсан юм.Уг зөвлөлөнөөдөр сэтгүүлчдийн бүтээлтэй холбоотой иргэдийн гомдлыг мэргэжлийн ёс зүйн зарчмын хүрээнд хэлэлцээд дүгнэлт гаргаж байна.

Ингэснээрээ алдаагаа хүлээн зөвшөөрч залруулга хийхэд редакцид нөлөөлж, хэвлэл мэдээлэлд уншигч, сонсогч, үзэгчдээсээ уучлал гуйх соёлыг төлөвшүүлэхийг зорьж байгаа юм. 

Аль ч улсын түүхээс харахад өөрийн зохицуулалт нь хэвлэл мэдээллийн бүтээлд хариу өгөх эрхийг нь хэрэгжүүлснээрээ иргэдийнхээ ашиг сонирхлыг хамгаалдаг, хүний эрхийг дээдэлдэг тогтолцоо болж төлөвшжээ.

“Монгол Улсын хувьд өөрийн зохицуулалттай болсноор сэтгүүлчид илүү чанартай мэргэжлийн үйлчилгээг олон нийтэд хүргэх, иргэдийн өмнө илүү хариуцлагатай байх баталгааг бий болгож эхэлсэн. Ингэснээрээ төрийн нөлөөллийг багасгах, хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг хангах, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, ардчиллыг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр болохуйц, олон улсын жишиг тогтолцоог бүрдүүлэх алхамыг хийж чадлаа” гэж Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дэд дарга У.Тамир онцолж байна. 

2015 онд Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас гаргасан Хэвлэлийн эрх чөлөөний судалгаагаар Монгол Улс өмнөх жилээс 34 байраар урагшилсан байдаг.

Үүнд Хэвлэл мэдээллийн зөвлөлийг Монголд байгуулсан нь нөлөөлөх гол зүйл болсныг олон улсын хэвлэл мэдээллийн мэргэжлийн байгууллагынхан дүгнэсэн.

Хэдийгээр хэвлэл мэдээллийнхэн өөрсдөө нэгдэж байгуулсанч хэвлэлийн зөвлөл нь сэтгүүлчид болоод иргэдийн аль алинд шударга, тэгш хандах үндсэн зарчимтай.Тэгж гэмээнэ олон нийтийн бодитой мэдээлэл авах эрхийг хангахаас гадна иргэдийн эрхийг хэвлэл мэдээллээр зөрчихөөс сэргийлж чадна. Товчхондоо, өөрийн зохицуулалт нь иргэн таны ч эрхийг хамгаалах байгууллага юм.

Гэхдээ зөвлөлийн хийх ажил иргэдийн гомдол дээр үндэслэх тул уншигч таны оролцоогүйгээр оршин тогтнохгүй.

 “Ёс зүйгүй, увайгүй мэдээлэл хэвлэл мэдээллээр түгээж байгааг анзаарах юм бол тэр талаар хэн ч гомдол гаргах боломжтой. Ингэснээр чөлөөт, олон ургальч, хариуцлагатай, мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх үйлсэдиргэд хувь нэмэр оруулж байна гэсэн үг” хэмээн ХБНГУ-ын Хэвлэлийн зөвлөлийн гишүүн, зөвлөх мэргэжилтэн Манфред Протце хэлэх дуртай. 

Тэгвэл өөрийн зохицуулалт хэвлэл мэдээллийнхэнд ямар үр нөлөөтэй вэ? Өнгөрсөн гурван жилийн хугацаанд иргэдээс 120 орчим гомдол ирүүлснийг Хэвлэл мэдээллийн зөвлөл шийдвэрлэсэн ажээ. Тэдгээр гомдлыг шийдвэрлэх явцад хэрвээ редакци ёс зүйн алдаа гаргасан бол түүнийгээ засах, уучлал гуйх, залруулах боломжийг шүүх, цагдаагийн хатуу шийтгэлээс урьтаж олгосон гэсэн үг.

Зарим редакци уучлал гуйдаггүй. Алдаагаа ухаараад засчихаж чаддаггүй, соёлгүй, хариуцлагагүй редакцийн бүтээлийг иргэд үзэж, уншихаа болино. Ийнхүү редакци хэрэглэгчээ алдсанаар зах зээл дэх байр суурь нь ч мөн буурна гэсэн үг. 

Нөгөө талаар ёс зүйн алдаа гаргасныг нь мэргэжлийн байгууллага, хамт олон нь олон нийтэд зарлаад эхлэхээр сэтгүүлчид дахин алдаа гаргахаас эмээдэг.

Энэ мэтээр алдаанаасаа суралцах үйл явц нь өөрөө сэтгүүлчийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх хөшүүрэг болох юм.

Гэхдээ хэвлэл мэдээллийн зөвлөл заавал алдаа олж шийтгэдэг байгууллага биш ээ. Хэрвээ сэтгүүлч алдаагүй байвал ёс зүйтэй байсныг нь баталж, сэтгүүлчээ хамгаалдаг. 2016 онд Eagle телевизийн сэтгүүлч У.Болортуяагийн бэлтгэсэн нэвтрүүлгийг ёс зүйн алдаа гаргаагүй байна хэмээн дүгнэсэн. “... Би алдаа хийсэн бол яана гэж тэгэхэд маш их эмээсэн.

 Хэвлэлийн зөвлөлөөр хэлэлцүүлнэ гэдэг тийм ч хүсэх зүйл биш. Тиймээс ёс зүйн зарчим бол чанартай бүтээл хийхэд хөтөлдөг гэдгийг тэгэхэд илүү сайн ойлгосон” хэмээн тэрбээр ярьж байна. Өнөөдөр Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл сэтгүүл зүй өндөр хөгжсөн бусад орны жишгээр иргэдээс гомдол хүлээн авахдаа тухайн сэтгүүлчийн ажиллаж буй байгууллагынх нь нэрээр авч, мөн нийтэд зарлахдаа ч байгууллагыг нь зарладаг. 

Алдаа гаргуулахгүйн тулд редакци сэтгүүлчийнхээ бүтээлийг хянаж, улмаар мэргэжлийн ур чадварыг нь сайжруулах, мэргэшүүлэх, сонгон шалгаруулах шаардлага бий болдог байна. Ингэж өөрийн зохицуулалт нь редакцийн хариуцлага, сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэхэд нөлөөлдөг. Үр дүнд нь хэвлэл мэдээллийн мэдээ мэдээлэл бодит байдалд илүү ойртож очсоноор иргэдийн үнэн зөв мэдээлэл олж авах, мэдэх эрхийг сэтгүүлчид хангах боломжтой болж байгаа юм. 

Иргэн та Хэвлэл мэдээллийн зөвлөлийн www.mediacouncil.mn гэсэн веб сайтад хандаж, гомдол хэрхэн гаргах талаар заавартай танилцаарай.

 

Ц.Чимэддондог

 

сэтгэгдэл үлдээх