ИХ ЭВ, ГЭР ХОРООЛОЛ ХӨГЖЛИЙН НАМЫГ БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗАВ

Улсын Дээд шүүх өнөөдөр Гэр хороолол хөгжлийн намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай иргэн Б.Батсүх нарын хүсэлтийг авч хэлэлцлээ.

Мөн Их эв намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай иргэн З.Бат-Отгон нарын хүсэлтийг хянан хэлэлцсэн байна. Тэдгээр хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх дээрх намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзлаа.

Уг нам нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.

сэтгэгдэл үлдээх