МАХН-ын дарга Н.Энхбаяр: Эхлүүлсэн ажлаа гүйцээх, сүүлийн үеийн алдаа дутагдлыг засах түүхэн үүрэг хариуцлага надад оногдож байгаа

 

МАХН-ын дарга Н.Энхбаяр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хороонд нэр дэвшигчийн баримт бичгээ хүлээлгэн өгсөн. Тэрээр өөрийн фэйдсээр ингэж мэдэгджээ 

Н.Энхбаяр "Ерөнхийлөгчийн сонгууль маань шударга болоосой. Шударга болох нь бүртгэлийнхээ ажлыг шударга явуулах, өрсөлдөгчдөө өөрсдөө сонгодог биш, ард түмэн сонгодог байдлаар зохион байгуулахаас эхэлнэ. Би ард түмнийхээ итгэл дэмжлэгийг авч МУ-ын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан. Тухайн үед өөрийн мэдлэг боловсрол, туршлага, эх орноо хөгжүүлье гэсэн сэтгэлдээ хөтлөгдөн нэг үзүүрт сэтгэлээр ажиллаж байсан. Тэгвэл эхлүүлсэн ажлаа гүйцээх, сүүлийн үеийн алдаа дутагдлыг засах түүхэн үүрэг хариуцлага надад оногдож байгаа учраас МАХН маань энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд миний нэрийг дэвшүүлснийг талархалтайгаар хүлээн авсан. Энэ сонгуульд МАН, АН-ын нэр дэвшигчидтэй шударга өрсөлдөж, ард түмнээр сонгуулах их аяныг эхлүүлье гэж бодож байна. Сонгууль шударга болох ёстой.

Сонгуулийн ерөнхий хороо хэн нэгэн улс төрийн нам, зүтгэлтэн, байгууллагын шахалтад орохгүйгээр шударга сонгууль явуулах нөхцлийг бүрдүүлж, саад учруулалгүйгээр бүртгэж төрийн тэргүүнийг ард түмэн сонгох тэр нөхцөл бололцоог шударгаар хангана гэдэгт итгэж байна. Би шударга өрсөлдөөнөөс айхгүй"

https://www.facebook.com/EnhbayarNambar/

сэтгэгдэл үлдээх

togtsog

  • [192.168.1.1]
  • 11 Сар

Irgen geh buunii nohoid buutai anchin n oirhon irj yawaa shu.guulөөg

Зочин

  • [192.168.1.1]
  • 11 Сар

Źuv shuu demjij bainaaa

Зочин

  • [192.168.1.1]
  • 11 Сар

Ush honzongoo avna gedeg chin zasaj zalahin neg helber

Иргэн

  • [192.168.1.1]
  • 11 Сар

МАНАЙ иргэд өш хонзонгоо авах хүн хайх болж...ийм сэтгэлгээ их байна. Уг нь МАН МАХН АН аль алиныг номд нь оруулах, зөвхөн ардын засгийн төлөөний хүн бх ёстой юм. 12 жил төр барьсан Энхбаяр чадаагүй л юм даа. Өш санасан, нүд шүд нь гялалзсан хий эх оронч сэтгэлдээ шатсан гуйлгачин сэтгэлгээтэй, гологдмолын гомдол тээсэн хэсэг харанхуй массын дэмжлэг авсан хүн ч тийм л золбин хаанчлал тогтооно доо. Их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул. Тэр ард түмний баг өмссөн атгаалжийн мангас л болно. Амаа барив даа, МАХН ны орон гарангууд аа...төгцөгүүд ээ

Иргэн

  • [192.168.1.1]
  • 11 Сар

АРДЧИЛАЛД САНАСАН ӨШ ХОНЗОНГОО ГҮЙЦЭЭХ ГЭЖ БАЙНА УУ АРДЫН НАМД САНАСАН ӨШ ХОНЗОНГОО ГҮЙЦЭЭХ ГЭЖ БАЙНА УУ