Таван цаг үргэлжилсэн Ш.Батхүүгийн шүүх хурлаас...

рдэнэтийн 51 хувийг барьцаанд тавьж, “Стандарт” банкнаас зээл авсан хэрэгт холбогдон шалгагдаж байгаа Жаст группийн захирал асан Ш.Батхүүг баривчлаад нэг сар зургаа хонож байна. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан цагаас хойш биеийн байдал нь муудаж, чихрийн шижин өвчин нь хүндэрсэн учраас эмчийн хяналтад байгаа хэмээн манай сайт өмнө нь мэдээлэлж байсан билээ. Харин тэрбээр өчигдөр шүүх хуралд өөрийн биеэр оролцсон юм. Тодруулбал өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн танхимын шүүхэд "Алтжин" группийн захирал Г.Алтангийн хүү Эдуард Сүрэн Төрийн банкнаас 51.5 тэрбум төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурал болсон билээ.

“Алтжин' группийн захирал Г.Алтангийн хүү Эдуард Сүрэнгийн нэхэмжлэхтэй нэхэмжлэлтэй Төрийн банканд холбогдох хэргийн шүүх хурал 14.00 цагт эхэлж, дундаа 30 минутын зайтай 2 удаа завсарлаж орой 19.40 цагт өндөрлөсөн юм. Шүүх хурлын дараа Ш.Батхүүг Цагдан хорих 461 дүгээр хорих ангийн машинд суулган авч явсан. Харин бид түүний өмгөөлөгч н.Баатарсайханаас сэтгүүлчид тайлбар авах гэсэн боловч татгалзсан хариу өгсөн юм. Таван цаг үргэлжилсэн шүүх хурал Э.Сүрэнгийн эсрэг Төрийн банкнаас гаргасан хүсэлтийг хэлэлцээд “Хүлээн авах боломжгүй” гэж үзсэнээр дуусав...

Ш.Батхүүгийн эзэмшиж байсан "Хадгаламж" банк 'Жаст' группийн үүсгэсэн өр зээлийн улмаас дампуурч, тус банкийг Төрийн банканд нэгтгэсэн байдаг. 

Э.Сүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарангэрэл...

Төрийн банкны удирдлагууд...

Харин өнөөдөр Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайхан өчигдрийн шүүх хурлын шийдвэрийн талаар мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр “Өчигдөр Төрийн банкны зүгээс 2013 онд гарсан Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрийг шинээр илрүүлэх нөхцөл байдлаар дахин хянуулах хүсэлт шүүхэд гаргасан. Хүсэлтээ хоёр үндэслэлээр гаргаж тавьсан. Нэгдүгээрт нь 2017 оны 11-р сарын 06-нд Чингэлтэй дүүргийн шүүхээс “Хадгаламж банкны эрх хүлээн авагчаас Төрийн банканд тайлан балансаар шилжүүлсэн эд хөрөнгө нь гэрээгээр хязгаарлагдана” гэснийг тогтоолгохоор шүүхэд хандсан. Чингэлтэй дүүргийн шүүхээс  манай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл “Хадгаламжийн эрх хүлээн авагчаас Төрийн банканд шилжүүлсэн актив пассив шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгө нь тухайн тайлан балансад туссан эд хөрөнгөөр хязгаарлагдана” гэдгийг тогтоож өгсөн. Бид энэ шүүхийн шийдвэрийг бариад Сүхбаатар дүүргийн 2013 онд гаргасан шүүхийн шийдвэрийг дахин хянаж өгөөч гэж хүссэн.

Хоёрдугаарт энэ шүүхийн шийдвэр гарсны дараа Хадгаламжийн хүлээн авагчаас “Танай тайлан балансад Эдуард Сүрэнтэй холбоотой өр авлага, баталгааны гэрээ, батлан даагч шилжиж ирсэн юм уу гэдгийг албан бичгээр асуулгасан. Тэднийхээс 2018 оны гуравдугаар сарын 09-нд албан бичиг ирэхдээ  “Манай хадгаламж банкнаас Хадгаламжийн хүлээн авагчид Эдуард Сүрэн гэж хүнтэй холбоотой аливаа баталгаа, батлан даалттай холбоотой асуудал шилжиж ирээгүй” гэдгийг нотолж ирүүлсэн. Тиймээс Эдуард Сүрэнтэй холбоотой баримт бичиг Хадгаламжийн хүлээн авагчаас Төрийн банкинд шилжиж ирэх нь битгий хэл Хадгаламж банкнаас хадгаламж хүлээн авагчид очоогүй юм байна гэсэн баримт гарч ирсэн. Ийм хоёр баримт гарч ирсэн учраас шинээр үүсгэх нөхцөл байдал гэж үзэж өчигдөр шүүхэд хандсан ч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх хэлэлцээд манай хүсэлтийг хангаагүй орхисон.

Улсын Дээд шүүхийн хоёрдугаар сарын 05-нд гарсан тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус гэж тогтоосон. Өөрөөр хэлбэл Төрийн банк биш Жаст компаниас тэр төлбөрийг барагдуулах ёстой гэсэн дээд шүүхийн тогтоол гарсан. 2013 онд гарсан шүүхийн шийдвэр нь Жаст компаниар төлүүл гэж  гарсан. Хэрвээ Жаст компани нь төлөхгүй тохиолдолд Төрийн банкинд эрх үүрэг нь шилжсэн гэдэг утгаар нь Төрийн банк төлж барагдуулна шүү гэж шийдвэр гарсан.  Өнөөдрийн байдлаар энэ 51 тэрбум төгрөгийг Жаст компаниар төлүүлэх ямар нэг ажиллагаа хийгдээгүй байгаа. Эхний ээлжинд Жаст компаниар төлүүлэх оролдлого явагдах ёстой гэдгийг хэлэх гэсэн юм.

Одоо шүүхэд Эдуард Сүрэнгийн талаас гаргаж өгсөн бүх нотлох баримтууд бүгд хуурамч гэдгийг бид тогтоосон. Гэвч бид энэ нотлох баримтуудаа барьж шүүхээр маргах бололцоог олгохгүй байгаад хамаг асуудал байна. Яагаад гэвэл 2013 онд шүүхийн шийдвэр гарчихсан. Тухайн үед нь яагаад давж заалдаагүй юм бэ гэдэг асуудал шүүхээс тавиад, бидний хүсэлтийг хүлээж авахгүй байна. Бид одоо энэ асуудлуудыг хууль хяналтын байгууллага болох АТГ, прокурорт өгчихсөн байгаа. Гол нь Төрийн банктай холбогдсон энэ асуудлыг Эрдэнэтийг Стандарт банканд барьцаанд тавьсан гэх асуудалтай нэгтгэгдээд, нэг хэрэг болгочихоод тусгаарлаж шалгаж өгөхгүй байгаа юм. Хэрвээ тусгаарлаад шалгах юм бол бид нотлох баримтуудаа дахин шүүхэд гаргаж өгөх боломж бүрэн байгаа. Эцэст нь хэлэхэд Төрийн банк  ямар нэг байдлаар төлбөр төлөх асуудал байхгүй.” хэмээн ярьсан юм.

Бэлтгэсэн: М.Дайриймаа

Эх сурвалж: setguulch.mn

сэтгэгдэл үлдээх