Б.Булганыг байцааж байна...

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчиллын алтан хараацай С.Зориг агсны аллагын цорын ганц амьд гэрч бол түүний гэргий Б.Булган. Хэрэг гарсных нь дараа мэдүүлэхдээ эрэгтэй, эмэгтэй хоёр хүн С.Зоригийн аминд хүрсэн гэж мэдүүлж байжээ. Хэрэг гардаг шөнө С.Зориг агсан эхнэр Б.Булган руугаа одоо очлоо хэмээн залгасан. Улмаар Б.Булган хаалга тайлахаар онгойлгох үед хүйтэн мэстэй этгээдүүд Б.Булганыг угаалгын өрөөнд оруулж хүлж орхиод С.Зориг агсныг гэртээ ирэхэд нь аминд нь хүрсэн гэж тухайн үед хэвлэлээр мэдээлж байсан юм. 

Харин С.Зориг агсны хэргийг 18 жил шалгасны эцэст өнгөрсөн 12 сард анх удаа шүүхээр дэнслэж, Ц.Амгаланбаатарт 25 жил, Т.Чимгээд 24 жил, Б.Содномдаржаа нарыг түүнийг хөнөөсөн хэмээн 24 жилийн ял шүүхээс оноосон юм. Хэрэгтнүүд өнөөдөр ялаа эдэлж байгаа. Гэхдээ тэд бол зөвхөн гүйцэтгэгчид юм. Харин хэргийн жинхэнэ захиалагч нь өнөөдрийг хүртэл илрээгүй байна. Тэгвэл өнөөдөр АТГ-аас С.Зориг агсны гэргий Б.Булганыг дуудан байцааж байгаа гэнэ.

Эх сурвалж: setguulch.mn

сэтгэгдэл үлдээх