Улсын дээд шүүхийн шүүгчид таван хүн нэр дэвшжээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 15, 16 дугаар тушаалаар Анхан, Давж заалдах болон Хяналтын шатны шүүхийн шүүгчийн, Анхан, давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан. 

 Тус сонгон шалгаруулалтын Анхан болон Хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалтын "Суурь шалгалт” өнөөдөр (2018.04.23) эхэллээ. "Суурь шалгалт” нь ёс зүйн сорилын шалгалтаар эхэлж, зан төлөвийн ярилцлага, монгол хэлний бичгийн болон ярианы чадварын шалгалт, хэрэглээний програм ашиглах чадварын шалгалтаар үргэлжилнэ. "Суурь шалгалт”-д 60 ба түүнээс дээш оноо авсан нэр дэвшигч "Тусгай шалгалт”-д оролцох эрхтэй болно.

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн хоёр сул орон тоонд Б.Амарбаясгалан, С.Буд, Ц.Ичинхорлоо, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Эрдэнэбат нар өрсөлдөж байгаа юм.

Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн нэг сул орон тоонд Ш.Бат-Эрдэнэ, Н.Болормаа, Т.Өсөхбаяр нар нэр дэвшжээ. 

Ингээд нэр дэвшигчдийн танилцуулгыг хүргэж байна. 

сэтгэгдэл үлдээх