Б.Хурцын гомдлоор УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нарт эрүүгийн хэрэг үүсгэжээ

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг Элчин сайдаар томилох эсэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүд 2017 оны арванхоёрдугаар сарын 15-нд бүрэн эрхийнхээ хүрээнд иргэдийн төлөөлөл оролцсон нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд хийсэн. Энэ хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нар оролцож байр сууриа илэрхийлж байсан юм.

Тэр өдөр нь УИХ хаалттай хуралдаж, Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар илгээхээр дэмжиж байлаа.

Тэгвэл ТЕГ-ын дарга Б.Хурц дээрх хэлэлцүүлгийг зохион байгуулсан асуудлаар АТГ-т гомдол гаргажээ.

Үүний дагуу АТГ хэлэцүүлгийг зохион байгуулсан, түүнд оролцсон гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нарт эрүүгийн хэрэг үүсгэж , өнөөдөр /2018.4.25./ зарим гишүүнээс нь байцаалт авч эхэллээ.

сэтгэгдэл үлдээх

ааа

  • [192.168.1.1]
  • 7 Сар

наад Хурц чинь гэриын хаг нь олдохгй байна гээд өөрт нь эрүү үүсгэж чадахгүы басан чинь сөрөөд нөгөө хэддээ бас эрүү үүсгүүлчжээ. одоо гар юм аа. Монголын төр нээрээ жонкуу хүүктэйгээ хурцын хармаанд орчих гэж

Piz

  • [192.168.1.1]
  • 7 Сар

Zugeer l jujig toglool muu baasnii sav sheesnii guluguud