УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Монгол Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчим болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 16-21 градус, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 23-25 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 47 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

сэтгэгдэл үлдээх