ХАЛУУН БҮГЧИМД ЯАГААД ХҮЙТЭН УС УУЖ БОЛОХГҮЙ ВЭ

Зуны халуу шатсан, бүгчим үед ямар нэг хүйтэн юм уумаар байдаг. Ингэхийн тулд хөргөгчинд мөстэй ус ба хийжүүлсэн ундааг бэлддэг. Инэнх нь уух усаа илүү хүйтэн болгохын тулд мөс нэмж хийдэг. Гэвч энэ нь зөв үү? Ингэснээр та сэрүүцэж чадах уу, эсвэл танд хор болох уу?

Хүйтэн ус нь халуун усыг бодвол ходоодонд удаан шингэдэг. Төв Азийнхан эрт үеэс халуунд халуун цай ууж ирсэн байдаг, учир нь тэд хар халуунд хүйтэн ус уух хортойг мэддэг учраас л.

Агаарын температур халсан үед хүйтэн шингэн ууснаар цусны судас нарийсдаг. Ингэж нарийссанаар зүрхэнд хангалттай цус очихгүйгээс зүрх өвдөх буюу зүрх хаагддаг. Хүмүүс алжаалж ядарсныхаа дараа хүйтэн шүршүүрт ормоор санагддаг ч энэ нь хоолой нь ангинатах буюу цус харвалтад ч хүргэж болзошгүй.

Мөстэй ус уух нь энэ мэт сөрөг үр дагавартай төдийгүй наад зах нь та ханиаднаас салахгүй. Зуны цагт олон хүн хоолойн ангина нь тусдаг. Ялангуяа архаг тонзиллит буюу гүйлсэн булчирхайн үрэвсэлтэй хүмүүст хүйтэн ус, хөрсөн хоол хүнс хэрэглэхийг хориглосон байдаг.

Зуны цагт хоол идсэний дараа зайрмаг бүхий амттан, хүйтэн ундаа уух нь ходоод, хоол боловсруулах эрхтэнд муугаар нөлөөлдгийг анхаарах хэрэгтэй.

Н.Лхамсүрэн

сэтгэгдэл үлдээх