СЕХ Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн асуудлаар өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо хуралдсан билээ. Тэгвэл хуралдаанаас МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Энхбаярыг бүртгэхгүй гэх шийдвэр гаргасан байна. Түүнийг хэд хэдэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ. Үүнд:

-Нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой баримт, бичиг дутуу. Тухайлбал, хилийн албаны тодорхойлолт хавсаргаагүй.

-Ял шийтгүүлж байгаагүй гэсэн шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл, ялтайд тооцох хугацаа дуусаагүй. Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт болон Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжид дурдсанаар түүнийг ялтайд тооцох хугацаа 2017 оны наймдугаар сарын 2-нд дуусах аж.

-Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь 5-аас доошгүй жил эх орондоо тасралтгүй оршин суусан байх шаардлага хангаагүй. Тодруулбал, Н.Энхбаяр нь 2013 оны 8 дугаар сарын 13-наас 2014 оны 10 дугаар сарын 9-ныг хүртэл буюу 13 сарын турш эх орондоо байгаагүй гэж үзэж бүртгэхээс татгалзжээ.

Тэгвэл Сонгуулийн ерөнхий хороон дээр цуглаад байсан МАХН-ын гишүүд, дэмжигчид жагсаал цуглаанаа зогсоосон юм. Харин тэд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандаж, Тусгаар тогтнолын талбайд жагсаал зохион байгуулах эрх хүсэхээр болсон байна. Тэд Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхгүй бол цаашид өлсгөлөн зарлана хэмээн мэдэгдээд байгаа юм.

сэтгэгдэл үлдээх

Зочин

  • [192.168.1.1]
  • 11 Сар

Элбэгбалайгийн хийсэн ажил шүү дээ

Зочин

  • [192.168.1.1]
  • 11 Сар

Ардууд Энхбаяртай нийлээд ч МАНАН олигархууыг барахгүй болжээ. Шинэ эринд тавтай морил.

зүчи

  • [192.168.1.1]
  • 11 Сар

Солиороод байхын хууль дүрмээ бариач юун өлсгөлөн зарлах ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших ямар ч брломжгүй л юм байна ш дээ, нэр дэвшлээ ч эрүүл мэндээр тэнцэхгүй нь тодорхой шдээ. Биеийн байдал тун муу биздээ

Зочин

  • [192.168.1.1]
  • 11 Сар

arai chdeee

  • [192.168.1.1]
  • 11 Сар

Hamgiin demjih bolomjtoi hun bsan shdee shudarga es haana bnaaaa bid ymar niigemd amidraad bgaan beee