КАБУЛ ХОТОД ДЭЛБЭРЭЛТ БОЛСНЫ УЛМААС 7 ХҮН АМИА АЛДЖЭЭ

Афганистаны нийслэл Кабул хотод хоёр удаа дэлбэрэлт болсны улмаас 7 хүн амиа алдаж, 20 хүн бэртэл гэмтэл авчээ.
 
Дэлбэрэлт Афганистаны тагнуулын газар байрладаг дүүрэгт болсон байна. Амиа алдсан хүмүүсийн нэг нь сэтгүүлч байжээ.
 
AFP” агентлагийн мэдээлснээр, дэлбэрэлтийг амиа золиослогч террорист үйлдсэн аж.

 МОНЦАМЭ:Э.Аянзаяа 

 

сэтгэгдэл үлдээх