Хотын ерөнхий менежерийг АТГ-т шалгуулах ГОМДЛЫН ЦААНА...

 Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны иргэн Б.Батгэрэлээс Хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийн талаар хууль зөрчин хувьдаа хоёр тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагаа хийсэн гэх гомдлыг АТГ-т хаяглажээ.



 

     Эрх мэдэл гэдэг зүйл хуульд захирагдаж байх ёстой. Өөрөөр хэлбэл, Хэмжээгүй эрх гэж хаана ч байдаггүй. Энгийн иргэн ч гэсэн бусдын эрх ашгаар хязгаарлуулдаг.

 

    Ийм л нийгэмд бид амьдарч байгаа гэдгээ Ерөнхий менежер умартаж орхисон гэдгийг энэхүү гомдлоос харж болох аж. Уг гомдлыг бүрэн эхээр нь дэлгэе. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нь энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдөр “Зам талбайн цэвэрлэгээний хуваарь батлах тухай” А/21 дугаартай тушаал гаргахдаа Нийслэлийн Засаг даргын 2017 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн A/28 дугаар захирамжийн нэгдүгээр захирамжаар баталсан “Улаанбаатар хотын захирагчийн ажлын албан дүрэм”-ээр олгоогүй эрхийг хэрэгжүүлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа болон ажил үйлчилгээ худалдан авах хуулийг зөрчин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан “Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох” гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж үзжээ.

 

    Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн наймдугаар зүйлийн 8.1-т заасны дагуу баталсан засгийн газрын 2016 оны 68 дугаар хавсралтад “Орон нутгийн өмчийн хөрөнгөөр үйлчилгээ шууд худалдан авч болохгүй бөгөөд харьцуулалтын аргаар 50 мянган төгрөг хүртэл үнэ бүхий үйлчилгээг худалдан авч болох” тухай заасан байдаг. Төсвийн захиран зарцуулагч нь 50 мянган төгрөгөөс дээш давсан ажил, үйлчилгээ худалдан авсан тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн долдугаар зүйлийн 7.2 заасны дагуу “Нээлттэй тендерийн сонгон шалгаруулалтын журам”-ыг мөрдөх үүрэгтэй.

 

    Гэтэл Ерөнхий менежер Т.Гантөмөр эрх мэдлээ урвуулан ашиглаж, дээрх хуулийн заалтыг зөрчин хоёр тэрбум гаруй төгрөгийн үйлчилгээний ажлуудын Нээлттэй сонгон шалгаруулах тендер явуулалгүй шууд олгожээ. Энэ үйлдэл нь Авлигын эсрэг хуулийн гуравдугаар зүйлийн 3.1-т заасан “Эрх мэдлээ бусдад давуу байдал олгоход ашигласан авлигын шинжтэй” үйлдэл байж болзошгүй гэж үзэж байгаа ажээ. Үүнээс гадна Ерөнхий менежер өөрөө гэрээ байгуулах хуулийн этгээд биш юм. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 17 зүйлийн 17.3-т “Улсын болон орон нутгийн төсвөөс хот, тосгонд хуваарилсан төсвийг хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах эрх хот, тосгоны захирагчийн бүрэн эрхэд хамаарах” тухай заасан байдаг байна.

 

    Тэгвэл энэ хуулийн дагуу Ерөнхий менежер Т.Гантөмөр орон нутгийн өмч хөрөнгийг захиран зарцуулах гэрээ байгуулах эрх бүхий этгээд биш гэдгийг бусад хуулийн заалтыг үндэслэн баталсан гомдол нь Авлигатай тэмцэх газрын үүдийг тогшжээ.

 

Хотын Ерөнхий менежер нь ажил, үйлчилгээг хууль бусаар худалдан авдаг болсон нь тодорхой болжээ. МАН хотыг ингэж л удирдаж байна. Улаанбаатар хот гэдэг улс төрийн ашиг хонжоо хайгч хэдэн дарга нарын халаасыг дүүргэдэг санхүүгийн эх үүсвэр биш. Хуулийг гууль болгож байгаа нийслэлийн удирдлагын баг удахгүй хорих ангид хуралдах вий дээ.

 

Хотын ТЕНДЕРҮҮДИЙГ Хотын дарга ба түүний команд “ТУУДАГ” гэв үү?!

 

 

ЭХ СУРВАЛЖ: ekhsurvalj.mn
 

сэтгэгдэл үлдээх

Зочин

  • [192.168.1.1]
  • 2 Сар

Ded butetc tokhijiltiin kheltesiin darga Uuganbayar gegchid ooriin gesen tolgoi algaa. Gantomor menejeriin uzemjeer bukh ajil khuwaarilagddag ym gene.IIm teneg umnuudiig toriin albanaas zailuulaach! AJIL OLJ AWAKH GESEN KEDEN MUUSAIN KOMPANIUDIIN UILIIG UZDEG GAZAR BOLOOD BNA Niisleliin khorongo Gantomoriin khamtragchid ruu urssaar 3 jiliin nuureiig uzekh nee!