С.БАЯРЦОГТЫГ 15 ХОНОГ ХОРИХ, Б.АРИУНСАНГ БАТЛАН ДААЛТАД ГАРГАХ ШИЙДВЭР ГАРАВ

Прокуророос С.Баярцогтыг дахин нэг сар цагдан хорих санал тавьсныг шүүхээс 15 хоног болгож шийдвэрлэлээ. Цагдан хорих үндэслэлээ гаргахдаа дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэжээ.  Шүүхийн шийдвэр гарсны дараа "15 хоногийн хугацаанд асуудлаа шийдвэрлээд дахин энэ хүний эрхийг хязгаарлахгүй байх гэж найдаж байна. Төр чиг үүрэг өгч ажиллуулсан хүмүүсийг татаж авчраад ял сонсгож байгаа нь маш буруу тактик. С.Баярцогтоос ганцхан удаа байцаалт авсан. Тиймээс энэ хүнийг цагдан хориод байх ямар ч шаардлага байхгүй гэж үзэж байна. Яагаад энэ хүмүүсийг хориод байгааг гайхаж байна. Гэмт хэрэг үйлдэх гээд байгаадаа биш энэ хүмүүсийг өөр үндэслэл  олж үргэлжлүүлэн хорих хардлага байна” хэмээн түүний өмгөөлөгч сэтгүүлчдэд мэдэгдлээ. Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсанг үргэлжлүүлэн хорих эсэхийг Чингэлтэй дүүргийн шүүхэд мөн хэлэлцэж шийдвэр гаргалаа. Прокуророос түүний таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр шүүхэд хүсэлт гаргажээ. Үүний дагуу Б.Ариунсанг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих шийдвэр гарснаас гадна  түүний эрүүл мэндийн байдлаас ийм шийдвэр гарсан гэж Шүүхийн хэвлэл олон нийттэй харилцах хэлтсээс тайлбар өглөө.

сэтгэгдэл үлдээх

Хамаатан.

  • [192.168.1.1]
  • 2 Сар

Ямар ч үр дүн гаргахгүй юм бол эднийг ингэж зовоож яадаг байнаа.Алжаал тайлах газарт амарчаад ахиад ажлаа хийхийн байна гэж ойлгож болно биз?