34ОРНЫ ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮД МОНГОЛД ЧУУЛНА

Дэлхийн 130 гаруй оргыг эгнээндээ нэгтгэсэн "Прогрессив Аллианс- Дэвшилтэт эвсэл"-ийн "Шударга Хөгжингүй дэлхийн төлөөх нийгмийн шударга ёс,тогтвортой байдлын асуудлууд" сэдэвт бага хурлыг Монгол Ардын Нам энэ сарын 25-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон.

Уг хуралд Англи, Швед,Герман,Бельги, Малайз, Марокка, Судан, Энэтхэг, Австра,Израиль,Палестан зэрэг таван тивийн 34 улсын парламентын гишүүд, улс төрийн намын дарга нар оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна.

Тус хурлаар нийгмийн тогтвортой байдал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, Азийн орнуудын хөгжиж буй байдал, Популизмын өсөлт Нээлттэй ардчилсан нийгэмд учрах аюул, хүйсийн тэгш байдал жендэрийн асуудал зэрэг дэлхийн хэмжээнд тулгамдаж буй олон сорилт бэрхшээлүүдэд гарц шийдэл олж, харилцан туршлага солилцох өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлнэ.         

сэтгэгдэл үлдээх