Энэтхэгт болсон хүчтэй шороон шуурганд 110 гаруй хүн АМИА АЛДЖЭЭ

 Энэтхэгийн баруун хойд зүгийн нутгаар аянга цахилгаантай хүчтэй шороон шуурга шуурснаас 110 гаруй хүн амиа алдаж, олон зуун хүн бэртэж гэмтжээ. 




    Шуурга лхагва гаригийн  үдээс хойш эхэлсэн бөгөөд шөнө дунд улам хүчээ авснаас цахилгааны олон мянган шон унаж модод үндсээрээ булгарсан байна. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь байшингийн хана, дээвэр нурснаас болжээ. 

 

    Таж Махалын нутаг, Агра хот орчим багаар бодоход 43 хүн үрэгдсэн бөгөөд нуранги доор өөр олон хүн дарагдаад буй гэнэ. 
Гамшиг нүүрлэсэн нутгуудаар цахилгаан, ундны усны хомсдол үүсч зам харилцаа тасарчээ.

 

    “Си Эн Эн”-ийн мэдээлж буйгаар гамшгийн голомт Уттар Прадеш мужид түгшүүрийн дохио дугаргасаар байна.

 

    Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди твиттер хуудаснаа амиа алдсан иргэддээ эмгэнэл илэрхийлжээ. 

сэтгэгдэл үлдээх