ҮХЦ-ИЙН 4 ГИШҮҮНИЙ ХУГАЦАА ДУУСЧ, ОРНЫХ НЬ ТОМИЛГОО АНХААРАЛ ТАТАЖ БАЙНА

ҮХЦ-ийн гишүүн Д.Сугар, Т.Лхагва нарын бүрэн эрхийн хугацаа энэ сарын 10-нд  10-нд дуусах бол Н.Жанцан, Д.Наранчимэг нарын бүрэн эрхийн хугацаа дуусаад байна.
Хуульд зааснаар Цэцийн 9 гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ, УДШ-ээс санал болгон, парламентаар баталдаг. Энэ удаад Ерөнхийлөгчөөс санал болгосон Цэцийн гишүүний хоёрынх нь бүрэн эрхийн хугацаа дууссан бол нэгийнх нь удахгүй дуусна. Иймээс Н.Жанцан, Д.Наранчимэг, Т.Лхагва нарыг орлож, шинээр хүн нэр дэвшүүлэх шаардлага үүсээд байгаа юм. ЕТГ-ын дарга З.Энхболдын тайлбарласнаар Цэцийн гишүүдийг сонгохдоо АТГ-ын удирдлагад нэр дэвшигчдийг тодруулсан зарчмаар олон нийтээс санал авч, УИХ-д санал болгож мэдэхээр байна.Одоогоор эцсийн шийдвэр гаргаагүй. Харин УИХ-ын хувьд Цэцийн гишүүн Д.Сугарыг орлуулж хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг нь тодорхойгүй байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байдаг. Ингэхдээ 40 нас хүрсэн, Монгол Улсын иргэн байх шаардлага тавигддаг. 

Ж.Батсайхан /монцамэ/

сэтгэгдэл үлдээх

irgen

  • [192.168.1.1]
  • 2 Сар

shuurxai shiideh heregtei