Инновациар “амьсгалах” долоо хоног эхэллээ

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Монголын инновацийн долоо хоног” энэ сарын 07-ноос 13-ны өдөр олон улсын жишгийн дагуу инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх, түншлэл, төр, хувийн хэвшлийн хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгын хүрээнд дөрөв дэх удаа болох гэж байна.

Өдрөөс өдөрт өсөн хөгжиж буй дэлхийн технологийн шинэчлэлээс Монголчууд бид хоцорч болохгүй. Тэр тусмаа хойноос нь гүйцэх биш зэрэгцэн хөгжих арга замыг олж төлөвшүүлэх нь шинжлэх ухааны салбарт баримтлах гол чиг шугам гэдгийг тус арга хэмжээний нээлтийн үеэр зохион байгуулагчид тодотгон хэллээ.

Энэ жилийн хувьд инновацийн салбарын хууль эрх зүйд өөрчлөлт орж буйтай холбогдуулан илүү өргөн хүрээг хамруулахын тулд “Хөдөө аж ахуйн технологи, инноваци 2018” сэдвээр анх удаа Дархан хотод форум, үзэсгэлэн гаргах болсон нь онцлууштай. Түүнчлэн энэ удаагийн оролцогч 43 байгууллагаас 25 нь хөдөө аж ахуйн инновацийг нэвтрүүлжээ.

Инноваци гэдэг нь зах зээлд өрсөлдөхүйц, үйлдвэрлэх бололцоотой, хамгийн гол нь шинэлэг технологи. Жилд нэг удаа хуралдаад өнгөрөх бус сар тутам судалгаа шинжилгээ хийж, мэдээлэл солилцож, боловсон хүчнээ бэлтгэх нь чухал. Иймд Шинжлэх ухаан технологийн их сургууль цаашид инновацийн долоо хоногийг эрдэмтэн багш, оюутан судлаачдын дунд тогтмол явуулахаа мэдэгдсэн юм. 

Инновацийн долоо хоногоор:

  • “Аж үйлдвэрийн IV хувьсгалын үе ба Монгол Улсын хөгжлийн асуудлууд” бага хурал (05.07)
  • “Инновацийн түншлэл-Хөгжлийн гарц 2018” чуулган (05.08)
  • “Хөдөө аж ахуйн технологи, инноваци 2018” форум, үзэсгэлэн (05.08-05.09, Дархан хот)
  • ICIED 2018: Залуу судлаачдын “BPA 2018” эрдэм шинжилгээний бага хурал (05.09)
  • ICIED 2018: Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал (05.10)
  • “Соёлын бүтээлч үйлдвэрлэл 2018” (05.11)
  • Инновацийн үзэсгэлэн (05.11-05.12)
  • Залуучуудын гарааны бизнесийн “Start up”
  • “Co.Mo Unconference 2018” гарааны бизнесийг дэмжих байгууллагуудын анхдугаар чуулга уулзалт зэрэг үйл ажиллагааг явуулна.

Зохион байгуулагчид:

  • Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам,
  • Нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газар,
  • Дархан Уул аймгийн Засаг даргын тамгын газар,
  • ШУТСан,
  • Шинжлэх Ухааны Академи,
  • Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим,
  • Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль,
  • Соёл Урлагийн Их Сургууль,
  • Хөдөө Аж Ахуйн Их Сургууль,
  • Батлан хамгаалахын их сургууль,
  • Монгол Улсын Их Сургууль,
  • Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль,
  • Монгол Улсын Боловсролын Их Сургууль,
  • Мэдээлэл Технологийн Үндэсний Парк,
  • Монголын залуу эрдэмтдийн холбоо ТББ,
  • Гарааны бизнесийг дэмжих:- “Start up Mongolia” ТББ, “Work Central” ХХК, “Start Up Marketing Space” ХХК, What3words зэрэг байгууллагууд хамтран ажиллана.

Б.Минжин

сэтгэгдэл үлдээх