Д.ТРАМПТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТ АВЧИРНА ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

МОСКВА. /ТАСС/. "Умард Солонгос болон АНУ-ын хийх дээд хэмжээний уулзалт нь Солонгосын хойгт эерэг өөрчлөлт авчирч, гэрэлт ирээдүйг бүтээхэд чиглэсэн анхны алхам амжилттай болоход зориулагдсан түүхэн уулзалт болох юм” гэж үзэж байгаагаа Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун мэдэгджээ. Энэ тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлэв.
 
Хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалттай холбоотой зохион байгуулалтын асуудлуудыг тодруулах зорилгоор АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өнгөрсөн мягмар гарагт Умард Солонгост айлчилсан юм. “Ким Жөн Унтай хийсэн яриа үр дүнтэй байлаа” хэмээн тэрбээр Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Э.Аянзаяа

сэтгэгдэл үлдээх