Экс Ерөнхий сайдууд шүүх хуралдаа онлайнаар оролцоно

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа. Тэднийг Оюутолгой гэрээ, Дубайн гэрээтэй холбогдуулан өнгөрсөн дөрөвдүгээр сард цагдан хорьсон. 

Тэгвэл хоригдох хугацаа дуусч байгаа тул үргэлжлүүлэн хорих, суллах эсэхийг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэх юм. Шүүх хуралд Ч.Сайханбилэг, С.Баяр нар онлайнаар оролцоно. 

Прокурорын зүгээс тэднийг үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлсэн байна. Харин шүүх шийдвэрээ өнөөдөр гаргана. 

Дашрамд сануулахад, Сангийн сайд асан Ц.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан, Эрдэнэс Монгол компанийн захирал асан Б.Бямбасайхан нарыг ч мөн буруутган цагдан хориод байгаа билээ. 

Б.Анир

сэтгэгдэл үлдээх