С.БАЯР, Ч.САЙХАНБИЛЭГ НАРЫГ ГАДУУР БАЙЦААХААР БОЛЖЭЭ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг хэлэлцэж шийдвэрээ гаргалаа. Тэднийг батлан даалтад гаргаж, гадуур байцаахаар болжээ. Мөн тэдэнд хилийн хориг тавьсан байна. Тун удахгүй Б.Бадралыг хэрхэх болсон талаар шийдвэр гарна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга асан Б.Бадрал нарыг үргэлжлүүлэн хорих, батлан даалтад гаргах эсэхийг шийдэх гэж байна. Прокуророос тэднийг нэг сар саатуулах саналаа шүүхэд ирүүлсэн билээ.

Яг одоо Ч.Сайханбилэгийг нэг сар цагдан хорих эсэхийг шүүх хэлэлцэж байна. Дараа нь С.Баяр, Б.Бадрал нарыг үргэлжлүүлэх хорих, батлан даалтад гаргах эсэхийг шийдэх юм.

Шүүх хуралд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, ТЕГ-ын дарга асан Б.Бадрал цахимаар оролцох болно. Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, ТЕГ-ын дарга асан Б.Бадрал нарыг АТГ-аас Оюутолгойн гэрээний асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Улмаар хэргийг шалгах явцад саад учруулж болзошгүй хэмээн цагдан хориод буй юм.

сэтгэгдэл үлдээх