Засгийн газар МИАТ-ыг хувьчлах асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын өнөөдөр /2018.05.23/-ийн хуралдаан 08.00 цагт эхэлж, төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудлыг хэлэлцэж эхэлсэн байна.

Тухайлбал,  МИАТ-ыг 2020 он хүртэл хугацаанд хувьчлахаар ярилцаж байгаа гэнэ. Мөн гадаадын иргэн болсон Монгол хүн, гэр бүл, хүүхдэд биз олгох журмыг шинэчлэн хөнгөвчлөх болон бусад асуудлыг хэлэлцэж байна.

 

МИАТ-ыг хувьчлах асуудлыг өмнө нь Зам, тээврийн хөгжлийн сайд Засгийн газрын хуралдаанд оруулсан ч зарим сайд нарын эсэргүүцэлтэй тулгарч энэ асуудлыг хэлэлцэхээ хойшлуулаад байсан юм.

сэтгэгдэл үлдээх