Монгол сийлбэрчид Олон улсын модон баримлын уралдаанд тэргүүлжээ

ОХУ-д жил бүр болдог модон баримлын “Лукоморье на Байкале” уралдаанд  манай сийлбэрчид тэргүүлж, бахархам амжилт үзүүлжээ. Тодруулбал Монгол Улсаа төлөөлөн оролцсон Д.Цэрэнбат, Б.Базарсад нарын урласан “Нөхөрлөл” сийлбэр түрүүлжээ. Мөн Д.Лхагвасүрэнгийн “Төрөлх үнэр” баримал хоёрдугаар байрт шалгарсан байна. Харин гуравдугаар байрт оросын Санкт-Петербургийн сийлбэрч Матвей Макушкин,  Семён Жохов нарын хамтын бүтээл “Үнсэлт” бүтээл оржээ. Оросын Эрхүү мужийн засгийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлэн дэмжих зорилгоор найман жилийн турш зохион байгуулж байгаа модон баримлын эл уралдаан, симпозиумын бүтээл 200 гаруй баримал, сийлбэр үлдсэнийг зөөвөрлөн Байгалийн төв замаас 49 км-т шилжүүлэн байрлуулсан ажээ.

 

Эх сурвалж:TODAY.mn

сэтгэгдэл үлдээх