Эдийн засгийн чуулган: Оюутолгойн талаар хэн,юу хэлэв?

Монголын эдийн засгийн чуулган "Хүчээ нэгтгэе" уриан дор хоёр өдөр үргэлжиллээ. Таван толгой, Оюутолгойн тойрсон асуудлаар эсрэг, тэсрэг байр сууриуд илэрхийлэгдлээ. Оюутолгойн гэрээний талаар чуулганы үеэр хэн юу хэлснийг онцлон хүргэж байна.

Нийтлэл Баабар: Оюутолгойгоос болоод төлж барахгүй өрд орсон гэж ойлголт бий болжээ

·         Оюутолгой хэмээх зэсийн асар том орд энэ зууны эхээр Монголоос олдсон нь өнөөдөр бидний хамгийн том зовлон гамшиг боллоо.

·         Манай иргэдийн хэтэрхий дийлэнх нь Оюутолгойн гэрээ буруу болсон, гаднынханд ясандаа тултал дээрэмдүүлж байна, манай бүх баялгийг тэд дээрэмдэн аваад ганц төгрөг ч хялайлгадаггүй, бид Оюутолгойгоос болоод хэзээ ч төлж барахгүй өрд орсон гэсэн ягшмал ойлголттой болсон

·         Оюутолгой компани 2009-2017 онд Монголын банкнуудаар дамжуулан 7,7 тэрбум орчим доллар Монголд оруулж иржээ. Үүнээс 1,6 тэрбум долларыг улсын төсөвт нийлдэг татвар, нийгмийн даатгалд өгсөн байна.

·         Дотоод ханган нийлүүлэгчдэд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь   520 сая доллар болж нийлбэрээрээ 2 тэрбум гаруй доллар болжээ. 5,7 тэрбум доллароор Монголд 1700 орчим компанитай худалдаа хийлээ.

·         2009-2017 оны хооронд Оюутолгой хоёр жил хаалгаа барьсныг энд бас тооцож үзээрэй. Оюутолгойн Монголд жилд үлдээж байгаа мөнгөний нийт дүн дангаараа тэрбум доллар болж байгаа нь Оюутолгойгоос өмнөх үеийн Монголын нийт үндэсний орлоготой тэнцэж байна. Энэ үлдээж байгаа мөнгө нь Монголын төрөөс цалинждаг 187 мянган ажилтан албан хаагч болон тэтгэвэр авдаг нийт 398 мянган хүмүүсийн нийлбэр цалин тэтгэмжтэй тэнцэж байна.

·         Оюутолгойгоос сар болгон 110-120 сая доллар Монголын банкнуудаар орж монгол төгрөгөөр хөрвөж буй нь өнөөдөртөө монгол төгрөгний ханшийг тогтоож байна шүү дээ

Б.Лхагважав: Оюутолгойд 360 хүн шалгалт хийж байна

·         Оюутолгойн гэрээг байгуулсан хүмүүсээ шоронд хийсэн.

·         Мөн дараа нь гэрээтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурсан  дарга нараа хорьсон. Ийм тохиолдолд хөрөнгө оруулагчид юу бодох вэ?

·         Оюутолгой дээр 360 хүн шалгалт хийж байна. УИХ-аас Засгийн газрын төлөөллөөс оролцсон.

·         Арбитр дээр Засгийн газар, Оюутолгой компани очоод гэрээг нэг мөр цэгцлээд энэтухай дахиад яриа гаргахгүй байх хэрэгтэй.

 Арнуад Сурат: 2010оноос хойш 1.7 тэрбум долларын татвар, хураамж төлсөн 

"Рио-Тинто" компанийн Зэс, очир эрдэнийн группийн  гүйцэтгэх захирал

·         Оюу толгой компани Монгол Улсын томоохон татвар төлөгч аж ахуйн нэгж болсон. 2010 оноос хойш тус компани нийтдээ 1,7 тэрбум ам.долларыг татвар хураамж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр  хэлбэрээр тушаасан байна.

·         Монгол Улсын хэмжээнд хувийн хэвшлийн хамгийн том ажил олгогч болсон. Өдгөө 14,000 хүн ажлын байраар хангагдсаны 94 хувь нь монголчууд. Эдгээрийн 75 хувь нь инженер, мэргэжлийн ажилчид, удирдах албан тушаалд ажилладаг.

·         Жил бүр нэг тэрбум орчим америк долларыг гүний уурхайд зарцуулах төлөвлөгөөтэй. Гүний уурхайн хөрөнгө оруулалт үүгээр тогтохгүй. “Монголд үйлдвэрлэв” стратегийнхээ хүрээнд бид нийлүүлэлтийн сүлжээн дэх Монгол улсад, дотоодын ханган нийлүүлэгчдэд үлдэж хоцрох нэмүү өртгийн хэмжээг нэмэгдүүлэхийг, Монголд шинэ технологи, ур чадвар нэвтрүүлэхийг зорьж байна.

 

 

А.Эрдэнэ: zindaa.mn

сэтгэгдэл үлдээх