НАТО-гийн танкийн биатлон тэмцээнд Украин сүүлээсээ хоёрт оров

Украины хуурай замын цэргийн механикжуулсан 14-р тусгай бригадын танкчид энэ сарын 7-12-ны хооронд НАТО-гийн гишүүн орнуудын The Strong Europe Tank Challenge – “Хүчирхэг Европ танкийн тэмцээн” танкийн биатлоны тэмцээнд оролцжээ.

АНУ, Герман, Австри, Франц, Польш мөн Украины танкчид хоорондоо ур чадвараа сорьсон байна. Энэ тэмцээн Германы Графенвир хотын ойролцоох цэргийн полигонд болжээ. Америкчууд Abrams M1A2 SEP, германчууд Leopard 2A6 танкуудаар оролцсон бол украинчууд сайжруулсан Т-64БВ танкуудаар оролцсон байна.

Тэмцээний тэргүүн байрыг Leopard 2A4 танкаар оролцсон австрийн танкчид, хоёрдугар байрыг Leopard 2A6 танкаар оролцсон германууд хүртсэн бол, гутгаар байрт Abrams M1A2 SEP танкаар америкчууд оржээ. Харин украинчууд сүүлээсээ хоёрт бичигдсэн аж.

сэтгэгдэл үлдээх