АНУ дэлхийд хамгийн үнэтэй бүтээгдсэн нисдэг тэргээ танилцууллаа

АНУ дэлхийд хамгийн үнэтэй бүтээгдсэн нисдэг тэргээ танилцууллаа

Sikorsky компани АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпуст анхны цэргийн тээврийн CH-53K King Stallion нисдэ тэргээ нийлүүлжээ.

Одоогийн үнэ ханш нь 122 сая америк доллар бөгөөд энэ нь төлөвлөгдсөнөөс нь 22% илүү болжээ. Ийнхүү CH-53K King Stallion дэлхийн хамгийн өндөр үнэ өртөгтэй нисдэг тэрэг боллоо.

Сануулахад АНУ-ын тав дахь үеийн стелс-сөнөөгч  F-35B 122,8 сая долларын үнэ өртөгтэй билээ.

Хэвлэлүүд шинэ нисдэг тэрэгний үнийг Америкийн хүмүүнлэгийн шинжлэх ухааны үндэсий сангийн жилийн төсөвтэй харьцуулж үзсэн агаад тус сангийн жилийн төсөв 2016 онд 149 сая америк доллар болж байсан юм.  

CH-53K King Stallion нисдэг тэрэгний үнэ 2022 онд буурч 89 сая америк доллар болох болов уу хэмээн таамаглаж байна.

сэтгэгдэл үлдээх

onom

  • [192.168.1.1]
  • 1 Жил

үндсэндээ FAIL болсон юм бн.