ГЭНЭТИЙН ГАЛЫН ШАЛТГААНЫГ ШАЛГАЖ БАЙНА

Өчигдөр ажил тарах үед хотын төвд гэнэтийн гал гарсан юм. Уг галын шалтгааныг өнөөдөр тодруулахад, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн хойно байрлах UBH оффиссын ард талын хогийн цэг шатаж, ойролцоо байсан "Приус 20- маркийн автомашин  шатсан явдал болжээ. Гэнэтийн галаас болж тус барилгын нэг давхрын зарим хэсэг  шатсан бөгөөд  дотор үйл ажиллагаа явуулж байсан хүмүүсийг   бүгдийг нь гаргаж,  Онцгой байдлын албан хаагчид галыг шуурхай унтраасан байна. Гал юунаас болж гарсан нь тодорхойгүй ч хогийн цэгт унтраагаагүй тамхины иш хаяснаас үүссэн байж болзошгүй. Гал UBH оффиссын барилгын зогсоолын хэсэгт гарчээ. Онцгой байдлын албан хаагчид  гал гарсан хэргийн газарт ажиллаж байна. Галын улмаас UBH барилгын нэг давхарт үйл ажиллагаа явуулж байсан "Bluefin" ресторан өтгөн хар утаагаар дүүрч, хогийн савны хажуудах  "Приус 20" маркийн автомашины арын хэсэг тэр чигтээ шатжээ.  НОБГ-ын гал унтраагчид  галыг 19:10 минутад бүрэн унтраажээ.  Одоогоор үзлэг шинжилгээ нарийвчлан хийж байна. Харин  хүний амь нас эрсдээгүй гэж НОБГ-аас мэдээллээ. 
 

Ж.Батсайхан

сэтгэгдэл үлдээх