УМАРД СОЛОНГОСЫН ТӨЛӨӨЛӨГЧ НЬЮ-ЙОРКТ АЙЛЧИЛЖЭЭ

Умард Солонгосын Хөдөлмөрийн намын нэгдсэн фронтын хэлстийн эрхлэгч Ким Ён Чоль өнгөрсөн лхагва гарагт Нью-Йорк хотод айлчилж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеотой уулзсан тухай телевизийн “Си-Эн-Эн” суваг мэдээлэв.
 
Тус телевизийн мэдээлснээр, талууд өнөөдөр мөн хоёр удаа уулзах аж. Уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалтыг зохион байгуулах асуудлыг хэлэлцэхийн сацуу Солонгосын хойгийг цөмйин зэвсгээс ангижруулах цаашдын байдлыг хэлэлцэх юм.
 
АНУ Умард Солонгосыг цөмийн зэвсгээс нь баталгаатай, эргэлт буцалтгүйгээр, бүрэн ангижруулахыг эрмэлзэж байгаа бол Умард Солонгос цөмийн зэвсгээс ангижрах үйл явцыг алхам алхмаар шат дараалсан байдлаар хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа билээ.

Э.Аянзаяа

сэтгэгдэл үлдээх