Израиль “ХАМАС” хөдөлгөөний байнуудад цохилт өгчээ

Израилийн арми өнөөдөр Газын зурвас дахь Палестины эрс үзэлт “ХАМАС” хөдөлгөөнд хамаарах 10 байд цохилт өгсөн тухай тус улсын армийн хэвлэлийн албанаас тараасан мэдэгдэлд дурджээ.

“Хэдхэн минутын өмнө манай Агаарын цэргийн хүчний сөнөөгч нисэх онгоцууд Газын зурвасын цэргийн гурван хуаран дахь “ХАМАС” хөдөлгөөний 10 байд цохилт өглөө. Байнууд дунд “ХАМАС” хөдөлгөөний зэвсгийн агуулах болон цэргийн бааз багтсан. Манай улсын нутаг дэвсгэр рүү пуужин харвасны хариуд түүнчлэн “ХАМАС” хөдөлгөөний заавраар бусад террорист ажиллагааг явуулсны хариуд ийм цохилт өгсөн юм” гэж дээрх мэдэгдэлд дурджээ.

Мөн Израилийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем Газын зурвасаас харвасан пуужингуудыг амдан устгасан байна.

сэтгэгдэл үлдээх