Монгол туургатны барилдааны аваргууд тодорлоо

Төв цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн бямба гарагт /2018.06.02/ “Монгол туургатны бөхийн барилдаан”-ыг  “Хамаг Монгол” студи, бөхийн “Жавхлант” дэвжээ хамтран зохион байгуулж аваргуудаа тодрууллаа.

Энэхүү барилдаанд манай улсын алдар цолтой бөхчүүдээс гадна БНХАУ-ын Өвөрмонгол, ОХУ-ын Тува, Буриадын бөхчүүд ирж, монгол туургатны бөхийн гурван төрлөөр барилдаан болов.

Тухайлбал, Монгол үндэсний бөх, Өвөрмонгол бөх, Буриад бөх гурван төрөл тус бүрд хүчит 128 бөх төв цэнгэлдэхийн ногоон дэвжээн дээр уран мэхээ уралдуулан, хүчээ сорин барилдлаа.

Үндэсний бөхийн барилдаанд Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын гарьд Б.Гончигдамба, харцага Б.Бат-Өлзий, начин Т.Санчир тэргүүтэй бөхчүүд барилдсанаас улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэсэн юм.

Харин ОХУ-ын Буриад, Тува улсаас 10 орчим бөх хүчээ сорихоор ирсэн юм. Монгол туургатны Буриад бөхийн барилдаанд аймгийн арслан Т.Бэгзсүрэн түрүүлж, сумын заан Өлзийсайхан үзүүрлэлээ. Их шөвөгт улсын харцага Д.Бат-Эрдэнэ, аймгийн арслан Ц.Сандагдорж нар үлдсэн юм.

Монгол туургатны барилдаанд Өвөрмонголын алдарт аварга Д.Баярбаатар, Алтансүх, Алтандуулга, Бүрэнсайн нарын 21 бөх ирж оролцлоо. Өвөрмонгол бөхийн барилдаанд Шилийн гол аймгийн аварга Бүрэнсайн түрүүлж, улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэв. Их шөвөгт улсын начин Б.Бат-Эрдэнэ, аймгийн арслан Б.Баянмөнх нар үлдлээ. 

Ийнхүү Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны албан ёсны зөвшөөрөлтэй Монгол туургатны бөхийн барилдаан Улаанбаатар хотноо амжилттай сайхан болж өндөрлөв.

сэтгэгдэл үлдээх

БОЛД

  • [192.168.1.1]
  • 5 Сар

МҮБХ нь оролцсон гэж байна бөхийн холбоо одоо аль нь хүчинтэй юм бэ?Өнөө цадаж ханадаггүй Чинбат Бузарын муухай хар Баянхмөнх нарынх уу аль нь вэ?Увсын Хяргас сумын хар Баянмөнх хяргас сумын харъяат сайд Нямдоржоор шүүхэд нөлөөлүүлж өөрийн талд шийдвэр гаргуулаад байгаа нууц биш шүү дээ? Өнөөх шудрага ёс хаа байнаа? Баянмөнхийг АН гаалаад байнаын гишүүн учир ерөнхийлөгч Баттулга З.Энхболд нар хамгаалаад байгаа нь нууц бишээ

Зочин