АМЕРИК-УМАРД СОЛОНГОСЫН ТҮҮХЭН ДЭХ АНХНЫ ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УУЛЗАЛТ БОЛОХ ГАЗАР РУУ ХӨДӨЛЖЭЭ

Зураг

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сингапурт буусан "Шангри-ла" зочид буудлаасаа БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай уулзахаар хөдөллөө гэж РИА Новости агентлаг мэдээлэв. 
 
Америк-Умард Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт Сингапурын амралт сувилалын Сентоза арал дээрх “Капелла” зочид буудалд болох юм.
 
1950-1953 оны Солонгосын дайнаас хойш АНУ болон БНАСАУ энхийн гэрээ байгуулаагүй, нэг ёсондоо дайны байдалтай байгаа билээ.

АМЕРИК-УМАРД СОЛОНГОСЫН ТҮҮХЭН ДЭХ АНХНЫ ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

Зураг

АНУ болон Умард Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт эхэллээ. Уулзалтын үеэр Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар анх удаа гар барилцав.
 
Америк-Умард Солонгосын дээд хэмжээний уулзалт Сингапурын амралт сувилалын Сентоза арал дээрх “Капелла” зочид буудалд болж байгаа билээ.

Уулзалт 45 минут үргэлжлэх бөгөөд дараа нь 1 цаг 30 минутын өргөтгөсөн хэлбэрийн яриа хэлэлцээ болох юм. Уулзалтын үеэр талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, Америк-Умард Солонгосын харилцааг хэвийн болгох асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.

КИМ ЖӨН УНТАЙ САЙХАН ХАРИЛЦААТАЙ БОЛНО ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БУЙГАА ИЛЭРХИЙЛЖЭЭ

 

Зураг

СИНГАПУР. /РИА Новости/.  Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай хийж буй уулзалтаа томоохон амжилт гэж үзэж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэхийн сацуу Ким Жөн Унтай сайхан харилцаатай болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн байна.

“Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг. Бид сайхан харилцаатай болно гэдэгт эргэлзэх зүйл алга”хэмээн Д.Трамп уулзалтын эхэнд хэлжээ.



Харин Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун хоёр улсын харилцаан дахь асуудлуудыг давж гарна гэдэгт итгэлтэй байгаагаа уулзалтын үеэр тэмдэглэжээ.


АНУ болон Умард Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт Сентоза арал дахь "Капелла" зочид буудалд болж байна. Уулзалтын үеэр талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, Америк-Умард Солонгосын харилцааг хэвийн болгох асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. 

Д.ТРАМП, КИМ ЖӨН УН НАРЫН ӨРГӨТГӨСӨН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

Зураг

СИНГАПУР. /РИА Новости/.  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын ганцаарчилсан уулзалт өндөрлөж, өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй дээд хэмжээний уулзалт болж байна. Ганцаарчилсан уулзалт төлөвлөгөө ёсоор 45 минут үргэлжлэв.

Өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалтад АНУ-аас тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон болон Дотоодын аюулгүй байдлын сайд Жон Келли нар оролцож байгаа бол Умард Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чоль мөн тус хорооны орлогч дарга бөгөөд олон улсын асуудал эрхэлсэн хэлтсийн эрхлэгч Ли Су Ён болон Умард Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хо нар багтаж байна.


АНУ-Умард Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Сентоза арал дахь “Капелла” зочид буудалд болж байна. 1950-1953 оны Солонгосын дайнаас хойш АНУ болон БНАСАУ энхийн гэрээ байгуулаагүй, нэг ёсондоо дайны байдалтай байгаа билээ.

Зураг

СИНГАПУР. /РИА Новости/.  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын ганцаарчилсан уулзалт өндөрлөж, өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй дээд хэмжээний уулзалт болж байна. Ганцаарчилсан уулзалт төлөвлөгөө ёсоор 45 минут үргэлжлэв.

Өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалтад АНУ-аас тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон болон Дотоодын аюулгүй байдлын сайд Жон Келли нар оролцож байгаа бол Умард Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чоль мөн тус хорооны орлогч дарга бөгөөд олон улсын асуудал эрхэлсэн хэлтсийн эрхлэгч Ли Су Ён болон Умард Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хо нар багтаж байна.


АНУ-Умард Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Сентоза арал дахь “Капелла” зочид буудалд болж байна. 1950-1953 оны Солонгосын дайнаас хойш АНУ болон БНАСАУ энхийн гэрээ байгуулаагүй, нэг ёсондоо дайны байдалтай байгаа билээ.

ЦӨМИЙН ХӨТӨЛБӨРӨӨСӨӨ ТАТГАЛЗВАЛ УМАРД СОЛОНГОС ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙТЭЙГЭЭ ЗОЛГОНО

Зураг

ТОКИО. /ТАСС/. Пуужин-цөмийн хөтөлбөрөөсөө татгалзвал БНАСАУ гэрэлт ирээдүйтэйгээ золгоно хэмээн Японы засгийн газар үзэж байна гэж тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Японд айлчилж байгаа Малайзийн Ерөнхий сайд Махатхир Мохаммадтай хамтран хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн тухай Kyodo агентлаг мэдээлжээ.
 
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын дээд хэмжээний уулзалт амжилттай болно хэмээн найдаж буйгаа Ш.Абэ илэрхийлээд, “Энэ уулзалтын үеэр БНАСАУ-ын пуужин-цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэх чиглэлд ахиц дэвшил гарах байх. Байгалийн баялаг ихтэй, хөдөлмөрч ард түмэнтэй энэ улс зөв зам сонговол ирээдүй нь сайхан байх болно” гэж мэдэгдсэн байна.
 
БНАСАУ пуужин-цөмийн зэвсгийн нөөцөө шалгах боломжтой байдлаар эргэлт буцалтгүй устгах ёстой гэж үзэж байгаагаа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон Малайзийн Ерөнхий сайд Махатхир Мохаммад нар илэрхийлжээ.

Д.ТРАМП, КИМ ЖӨН УН НАР ҮР ДҮНГИЙН БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

 

Зураг

СИНГАПУР. /РИА Новости/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар яриа хэлэлцээ хийснийхээ дараа үр дүнгийн баримт бичигт гарын үсэг зуржээ.

Баримт бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр “Бид маш чухал, дэлгэрэнгүй баримт бичигт гарын үсэг зурж байна” гэж Д.Трамп хэлжээ.

Харин Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун энэ талаар хэлэхдээ “АНУ-ын төрийн тэргүүнтэй хийсэн дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн баримт бичигт гарын үсэг зурсан явдал нь хоёр улсын харилцааны шинэ эхлэл бөгөөд бид цаашид томоохон өөрчлөлтийг харж байна” гэжээ. Түүнчлэн тэрбээр уулзалтыг зохион байгуулахад хүчин чармайлт гаргасанд Д.Трампт талархал илэрхийлсэн байна.

Үр дүнгийн баримт бичигт талууд гарын үсэг зурснаар Америк-Умард Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт өндөрлөлөө.  

УМАРД СОЛОНГОСТ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАТАЛГАА ОЛГОХ ҮҮРЭГ ХҮЛЭЭЖЭЭ

 

Зураг

СИНГАПУР. /ТАСС/. АНУ Умард Солонгост аюулгүй байдлын баталгаа олгож байгаагийн хариуд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүргийг Умард Солонгос өөртөө хүлээжээ. Энэ тухай Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын Сингапурт болсон дээд хэмжээний уулзалтын дүнд гарын үсэг зурсан баримт бичигт дурдсан байна. 
 
Түүнчлэн уг баримт бичигт хоёр улсын ард түмний энх тайван, хөгжил цэцэглэлтийн хүсэл сонирхолтой холбогдуулан АНУ-Умард Солонгосын шинэ харилцаа тогтоох үүргийг талууд хүлээхийн сацуу гадаад хэргийн сайд нарын түвшинд аль болох хурдан яриа хэлэлцээ хийхээ амлажээ.  

"Риа Новости" агентлагийн мэдээлснээр, хоёр улсын удирдагчдын уулзалтын дүнд Ким Жөн Уныг Цагаан ордонд айлчлахыг Д.Трамп урьжээ. Умард Солонгосын удирдагч энэ урилгыг хүлээн авсан байна. Харин Д.Трамп Пхеньянд тохирсон үед айлчилна гэж мэдэгджээ. 

сэтгэгдэл үлдээх