ДАШТ-ий эхний сенсацийг Исландууд эхлүүллээ

Москва хотын "Спартак" цэнгэлдэх хүрээлэнд Аргентин болон Исландын багууд хэсгийн эхний тоглолтоо хийлээ. Дэлхийн хошой аварга Аргентинчууд 320 мянга хүрэхтэй үгүйтэй Исландуудуудтай эхний тоглолтоо хийсэн ба 1:1 харьцаагаар тэнцэв.

Тоглолтын эхний хагаст  Аргентинчууд эхний гоолыг хийн М.Рохогийн дамжуулалтаар С.Агуэро эхний гоолыг хийлээ. Үүнээс хэдэн минутын дараа Исландын шигшээ багийн довтолгоо амжилттай болон Финнбагоссон 23 дахь минутад гоол хийж чадлаа.

Исландууд анхны ДАШТ-дээ зүгээр аялах гэж ирээгүйгээ энэ тоглолтоороо харууллаа. Тэдний хамгаалалт үнэхээр сайн байсан ба  Аргентиний шилдэгүүдийг үнэхээр өөрийн хаалга руугаа нэвтрүүлсэнгүй. Тоглолтыг эргүүлэх гол зүйл 62 дахь минутад болж Лео Месси торгуулийн цохилт хийх эрх олж авлаа. Гэвч тэрбээр цохилтоо алдаж ялалтаа хийсгэв. Үүний дараа Г.Игуйэн, Давон нарыг оруулсан ч байдал өөрчлөгдсөнгүй. Ийнхүү Исландууд анхны ДАШТ-ээ гоол оруулан анхны оноогоо авлаа. 

сэтгэгдэл үлдээх